Н.Энхбаяр МАН-д тал өглөө , харин М.Энхсайхан АН-д ямар хариу барих бол?
-Эх сурвалжийн мэдээллээр бол М.Энхсайхан Ардчилсан намд нэгдье, гэхдээ юуны өмнө дүрмээ өөрчил гэдэг болзол тавьсан аж. Тэгвэл Ардчилсан намын дүрэм яагаад М.Энхсайханд таалагддаггүй юм бол гэх асуулт гарч ирж байна-

Цагтаа цаст уулын цагаан барс мэт явсан Н.Энхбаяр, М.Энхсайхан нар өдгөө Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газарт хатавч бараадан хоног төөрүүлж яваа нь хувь заяаны шоглоом гэлтэй. Өнеөдрийн улс төрийн өрөг дээр олдож буй энэхэн орон зайгаа хуваан эзэмшихийн тулд тэд өөр зуурын өсөрхлөө тэвчин нэг дээвэр дор тэврэлдэхээс бусдыг үзэж буй гэвэл хэтрүүлэг болохгүй биз.

Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тус тусын тэргүүлж буй улс төрийн намууд үнэндээ бол энэ хоёр улстөрч, тэдний гар дахь тамганаас өөр зүйлгүй. Одоохондоо засагт суудалтайдаа л сүр хүчтэй яваагаа мэдэж буй тэдний хэн хэн нь Засгийн газраас гарах хүсэлгүй. Тийм ч учраас Ардчилсан намын араншин бүрийг тэд тэвчиж ирэв.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгоно гэсэн хүлээлтээр торгоож байгаад Ардчилсан нам Ч.Сайханбилэгийг огцруулахгүй гэсэн санал дээр МАХН+МҮАН- ын эвслийн гишүүдийг товчлуур даруулж дөнгөсөн. Дараа нь дахиад нэг удаа яг ийм зарчмаар Н.Энхбаярыг ашиглаж, УИХ-ын дарга З.Энхболдыг унагах гэсэн Цэцийн шийдвэрийн эсрэг энэ суудал дээр нь авч үлдэхээр тооцоолж байгаа. Гэвч Ч.Сайханбилэгийг аварч үлдэхэд нэг удаа үүргээ гүйцэтгэсэн Н.Энхбаярыг дахиад З.Энхболдын төлөө ашиглах боломж бараг хаагдав.

Учир нь АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдад томилоход ашиг сонирхлын талаас бололцоо байхгүй гэж үзсэн хуудас цаас нисэн ирсний дараахан Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх ч бас эрхзүйн орчин Н.Энхбаярт тийм бололцоо өгөхгүй болохыг мэдэгдэв. Ардчилсан намынхан Н.Энхбаярыг Шадар сайдад томилно гэсэн аман тохироогоо ажил болгож чадахгүйд хүрлээ гэсэн үг. Н.Энхбаяр аашаа хувиргаж, ирэх сарын эхээр МАХН уугуул МАН-тай хамтран намын баяраа тэмдэглэнэ гэж шийдсэнд Ардчилсан намынхан  гайхах эрхгүй биз. Тэр ч бүү хэл, ирэх сонгуульд энэ хоёр хүчин эвсэл болон оролцож, МАН нэр дэвшигчийн 70 хувийг, МАХН үлдэх 30 хувийг авахаар тохиролцсон гэдэг мэдээлэл цацагдсанд ч гайхахааргүй нөхцөл рүү Н.Энхбаярыг эрх баригчид л өөрсдөө шахсан юм.

Гэвч МАХН сонгууль хүртэл Ардчилсан намыг хаяад засгаас гарч зүрхлэхгүй л болов уу. Засагт суудалтайдаа сүр хүчтэй, бас ч хэд хэдэн агентлаг, яам толгойлж буй МАХН-д үүгээрээ дамжуулан сонгуулийн өмнө хөдөө, орон нутагт хөл, сүлжээ үүсгээд барьж байх сонирхол бий нь дамжиггүй.

Ардчилсан нам энэ удаад гагцхүү Н.Энхбаярыг л голгүй гомдоож буй юм биш. М.Энхсайханд ч бас эвгүй зан гаргасан сураг бий. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн өмнө Ардчилсан намын дарга З.Энхболд спикерийн хувиар Ч.Сайханбилэгтэй гурван зүйл шаардлага дээр тохиролцоо хийж, нэгдүгээрт нь М.Энхсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх болзол тавьсан ба танхимын тэргүүн ч түүнийг хүлээн зөвшөөрсөн гэх мэдээллийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байгаа. Энэ үнэн бол М.Энхсайхан чухам юу нь буруу болох нь үл ойлгогдох Тавантолгойн асуудал дээрээ улс төрийн хариуцлага хүлээж, сайд гэх “цолоо" хураалгаж болзошгүй юм.

М.Энхсайхан нэгэн цагт Ардчилсан намаас хөөгдсөн шигээ дахиад Ардчилсан намын Засгийн газраас хөөгдөх дээрээ хүрвэл хэтэрхий гомдох байлгүй дээ.

 АН-д өсөрхсөн Н.Энхбаярын нүүдэл эргээд МАН-тайгаа нэгдэхгүй юм гэхэд эвсэх алхам юм бол гоморхсон М.Энхсайханы шийдэл энэ удаад юу байж болох вэ? Энд мартаж болохгүй нэг баримт бол Ардчилсан намын даргын зүгээс тэдний намд хүргүүлсэн албан ёсоор “нэгдэх" тухай санал юм. Нэг гараараа М.Энхсайханыг сайдын суудлаас хөөх санал илгээж, нөгөө гараараа намдаа нийлэх саналд гарын үсэг зурсан гэх З.Энхболд даргын байр суурь их л ойлгомжгүй байгааг ч энд дурдах нь зүй байх. Эх сурвалжийн мэдээллээр бол М.Энхсайхан Ардчилсан намд нэгдье, гэхдээ юуны өмнө дүрмээ өөрчил гэдэг хариу өгсөн ажээ.

Тэгвэл Ардчилсан намын дүрэм яагаад М.Энхсайханд таалагддаггүй юм бол гэх асуулт гарч ирнэ. Уг нь нэгэн цагт тус намын дүрмийг М.Энхсайхан өөрийн гараар боловсруулсан юм. Тэр үед АНУ-ын Ардчилсан намын болон Бүгд найрамдах намын дүрмийг судлан хуулбарлахдаа М.Энхсайхан нэг алдаа хийснээ өөрөө мэддэг гэх. АНУ холбооны улс учраас мужуудынх нь намууд эрх мэдэлтэй байхаар дүрэмдээ тусгасан байсныг тэр чигт нь хуулж авсан нь буруу байсан хэрэг. Холбооны улсын намын дүрмийг жишиг болгон зохиосон Ардчилсан намын дүрмийн нэг алдаа нь өнөөдөр аймаг, орон нутгийн намд илүү эрх мэдэл өгсөндөө оршиж байгаа бөгөөд энэ нь Ардчилсан намд олон фракц үүсэх нөхиөл нь болсон гэдгийг өөрсдөө ч ойлгох болжээ. Ардчилсан намын дүрмээр ҮЗХ-нд хэн гишүүнээр сонгогдохыг аймгуудын Ардчилсан нам шийдвэрлэдэг. ҮЗХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болдог. Чухам яг энэ тоглоомын дүрэм нь аймгийн намыг атгахын төлөөх тэмцлийг төрүүлж, тэрхүү тэмцэл нь явж явж фракциудыг төрүүлдэг гэхэд болно. Одоо Ардчилсан намын дарга З.Энхболд намынхаа ҮЗХ-г хуралдуулж хүчрэхгүй сульдсаны шалтгаан нь аймгуудын Ардчилсан нам хүчтэй байгаагийн л илрэл юм. ҮЗХ-ны гишүүн болохын тулд Ардчилсан намын дарга З.Энхболдтой ярьж тохиролцох шаардлага байхгүй. Үүний оронд орон нутгийн намынхантай учраа ололцчиход л хангалттай гэсэн үг.

Ардчилсан намын дүрмээр баталгаажсан энэ хэвтээ удирдлагын зарчим нэгэн цагт намын дарга байсан М.Энхсайханыг унагаж, эрх мэдлийн тойргоос шахан гаргасныг тэрбээр мах цусаараа мэдэрсэн хэрэг. Тийм ч учраас Ардчилсан нам хэвтээ удирдлагын дүрмээ өөрчлөөгүй цагт тэрбээр эргэж очихгүй гэж бодож байгаа нь үнэн биз ээ. Харин одоо сонгууль дөхөжбайхад Ардчилсан нам ҮЗХ-гоо, цаашлаад Их хурлаа хуралдуулж, тоглоомын дүрмээ өөрчилж чадахгүй нь тодорхой байх. Яаж ийгээд сонгуулиас өмнө З.Энхболд ҮЗХ- гоо хуралдуулж, нэр дэвшигчдээ зарлах ёслол үйлдэж бол дөнгөнө. Нөхцөл байдал ийм байхад М.Энхсайхан Ардчилсан намаас тавьсан албан ёсны нэгдэх саналд “Үгүй" гэсэн хариулт өгнө биз ээ.
 
Өглөөний сонин
З.Боргилмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОчин 2016-02-24 11:09:50
    АН-тай л нэгдэх нь дээр байхдаа.МАХН-тай нэгдвэл араараабүрэн тавиулна шүү дээ.Ер нь МАХН гэдэгтэй нэгдсэн хүчин ч араараа тавиална даа. Анхаар тэр тун аймшигт ...
    202.179.27.242
    Мэдэгдсэн Хариулах
  • bod 2016-02-20 13:07:36
    enhbayr bol mongoliin nugasiig tasalchaad yawtsan hun shuudee bugd umnuhuu sain haraarai
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • боль 2016-02-20 05:42:14
    энхсайханы усан ЦС эргээд санацгаа бүү март
    45.117.34.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2016-02-20 04:06:10
    Ардчилсан нам жижиг намуудыг нэгтгэх гэсэн сонгуулийн хууль нь явж явж эргээд өөрийг нам дарах хууль болж байна. Одоо МАХН МАН нэгдвэл Ардчилсан нам ялагдах нь ...
    202.131.229.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-19 09:16:31
    AN bol luiwarchidiiin nam bolson uchiraas tedentei negdeh shaardlaggui zugeer shudraga ysooroa baih heregtei
    202.179.28.190
    Мэдэгдсэн Хариулах
  • udirdagch 2016-02-19 04:26:00
    M.Enkhsaihan bol mundag udirdagch hun.AN d negdeed namiin darga bolood sain tseverlegee hiih heregtei. Ene hunii medleg bolovsrol turshlagiig ashiglah heregtei ...
    59.153.112.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Мангас vs Бөөс!!!! 2016-02-19 03:01:26
    Монголыг хорлон сүйтгэгч Мангас!!!! Дутуу үхсэн Мангасыг гүйцээчихэж чадахгүй амьсгаанууд төрд бөөс мэт шавжээ!!!!!!
    202.179.25.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganbat 2016-02-19 02:57:54
    alban tushaal avilgaliin gallery AHd negdej yavahdee...
    27.123.214.89
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2016-02-19 23:51:57
      Энхсайхан нэгдэх нь зөв эвтэй байж улс орноо хөгжүүлэнэ нэгдэж байж ялалт авч төрөө төр шиг болгох нь чухал
      122.201.22.98
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-02-19 01:28:53
    Энэ баларсан тэнэг АН улс орныг минь өрөнд бариулж эдийн засаг унагааж сүйтгэлээ, хурдан салахгүй бол газар нутгийг маань чөлөөт бүс нэрээр зарахаар санаархаж ...
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • He he 2016-02-19 00:50:03
    Enhbayaraas yamar ih aidag yum be.aih tusam sonirhol turuh yum.
    103.57.95.63
    Мэдэгдсэн Хариулах