Б.Гарамгайбаатар: МАН болоод ХҮН-ынхан хуралдааныг хийлгэхгүй гэж мөн ч их үзлээ
УИХ-ын чуулганы хуралдааны танхимд АН-ын гишүүд бусад намын гишүүдээ хүлээсээр байна. Хуралдаандаа суухаар 37 гишүүн иржээ. Гишүүд чөлөөтэй ярилцсаар, зөвлөлдсөөр семинар хийв.

Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “АН-тай эвсэж, Засгийн газарт хамтарсан МАХН-ын даргынхан ирц бүрдүүлэхгүй гацааж байна. Монголын төрийн хаалгаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн орж ирж болохгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхөр зайлах хэрэгтэй. Монгол төрөөр тоглодог байсан нөхөр, сайд болгохын тулд 200 сая төгрөгийн авлига авдаг байсан нөхөр Монгол төрөөс зайлах учиртай. Та Ерөнхийлөгч байсан юм уу, таны эхнэр байсан юм уу. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд битгий болгоорой гэж миний найз О.Магнай захисан.
1990 онд Монголын комунист намыг татан буулгаагүйнхээ зовлонг бид эдэлж байна. Миний найз О.Магнай МАН-ыг Монголын авлигачдын, алуурчдын нам гэдэг. Та нарын Монголын олон зуун ламыг хэлмэгдүүлсэн, малчдаас малыг нь авсан намыг хэзээ ч өршөөхгүй” гэлээ.
Мөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН болоод ХҮН-ынхан энэ чуулганы хуралдааныг хийлгэхгүй гэж мөн ч их үзэж байна. Яагаад тэгж байгаа юм бэ. Хэрэв ойлголцохгүй, мэдэхгүй зүйл байгаа бол бидэн дээр ирээд ярилцаж болно. Энэ танхимд орж ирээд ярилцаж болно” хэмээн хэллээ.

Ингээд УИХ-ын дарга З.Энхболд ирц бүрэлдэхийг бас л бүтэн өдөржин хүлээсээр оройн18.20 цагт хуралдаанд оролцохоор ирсэн гишүүдийг тараалаа.

Ээлжит бус чуулганы нээлт болоод хуралдааныг маргааш 09.00 цагаас эхлүүлэхээр болов. Хэрэв ирц бүрдэхгүй бол өнөөдрийнх шг хүлээнгээ семинар хийнэ гэдгийг хэллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine