Дахин сонгуулийг 30 хоногийн дотор зарлах хуультай
УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Тэгвэл өнгөрсөн сард сонгуулийн санал авах өдөр мандатын тоог баталсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон билээ. Манай сайт уг хуулийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаа  гуравдугаар бүлгийн 17-20 дугаар заалтын танилцуулгыг хүргэж байна.

17 дугаар зүйл нь ээлжит бус сонгууль товлон зарлах тухай юм. УИХ болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн УИХ зарлана. Харин Орон нутгийн хурлын ээлжит бус сонгуулийг мөн дээрх хугацаанд зарлах бөгөөд ингэхдээ тухайн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлах юм байна.

18 дугаар зүйлд Нөхөн сонгууль товлон зарлах тухай заасан бөгөөд дээрхтэй адил УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг УИХ, Орон нутгийнхыг орон нутгийн хурлын тэргүүлэгчид нь зарлана.

Харин 19 дүгээр зүйлд Дахин сонгууль товлон зарлахдаа УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлах ёстой ажээ.

Тэгвэл ээлжит сонгуулийн санал авах өдрөөс бусад сонгуулийн санал авах өдөр доорх хувиараар таарах ёстой юм.

Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана. Зохион байгуулалтын цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ.

Харин дахин сонгуулийн санал авах өдрийг тухайн сонгуулийг зарлах эрх бүхий этгээд цагийн хуваарийг гаргахаар энэ хуульд заажээ.

Дараагийн удаа хуулийн дөрөвдүгээр бүлгийг танилцуулах болно.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine