Гадаадад зорчих иргэд MERS-CoV халдвараас болгоомжилно уу
2014 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар MERS-CoV халдварын лабораториор батлагдсан хүний өвчлөлийн нийт 699 тохиолдол, түүний дотор 209 нас баралт ДЭМБ-д мэдээлэгдээд байна.  

MERS-CoV халдвар бүртгэгдсэн улс орнууд:
Ойрхи Дорнодод: Иран, Жордан, Кувейт, Лебанон, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Улс болон Иeмeн;
Африкт: Алжир, Египет болон Тунис;
Европт: Франц, Герман, Грек, Итали, Нидерланд болон Англи;
Азид: Малайз, Филиппин;
Хойд Америкт: АНУ зэрэг улс орнуудад MERS-CoV халдвар бүртгэгдээд байна.

Зөвлөмжүүд: MERS-CoV-ийн халдвартай өвчтөн бүрийг эрт илрүүлэх боломжгүй. Учир нь уг халдвар зарим хүнд хөнгөн эсвэл хэвийн бус шинж тэмдэгтэй илэрч байна. Энэ шалтгааны улмаас эмнэлгийн ажилтнууд онош харгалзахгүйгээр бүх өвчтөнтэй харьцахдаа мөн бүхий л үйл ажиллагаандаа стандарт урьдчилан сэргийлэлтийг тогтмол хангаж ажиллах шаардлагатай.

Цочмог амьсгалын халдварын шинж тэмдэг бүхий өвчтөний эмчилгээ, үйлчилгээг хийхдээ стандарт урьдчилан сэргийлэлт дээр нэмж дуслын халдварын урьдчилан сэргийлэлтийг мөрдөх хэрэгтэй.

MERS-CoV-ийн магадгүй болон батлагдсан тохиолдлуудын эмчилгээ, үйлчилгээг хангадаг эрүүл мэндийн байгууллагууд халдвартай өвчтөнөөс бусад өвчтөн, эрүүл мэндийн ажилтнууд болон эмнэлэгт ирэгсдэд халдвар дамжих эрсдэлийг бууруулах зохих арга хэмжээг авах шаардлагатай.
MERS-CoV-ийн магадгүй болон батлагдсан тохиолдлуудад эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхдээ хавьтлын болон нүдний урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэх нь зүйтэй. Мөн аэрозол үүсгэх ажилбар гүйцэтгэж байгаа үед агаарын урьдчилан сэргийлэлтийг хангах нь зүйтэй.
MERS-ийн тухай, хүнд өвчлөл үүсэх өндөр эрсдэлтэй хүмүүс (чихрийн шижин, бөөрний дутагдал, уушигны архаг өвчин, дархлал дарангуйлагдсан), тэмээний ферм болон захаар зорчихдоо (тэмээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон шээс уухгүй байх,  бүрэн болгоогүй мах идэхгүй байх) сэрэмжтэй байх.

Катарт хийсэн судалгаануудын урьдчилсан дүгнэлтээр, тэмээтэй ажилладаг эсвэл хүрэлцдэг хүмүүсийг тэмээтэй хүрэлцдэггүй хүмүүстэй харьцуулахад MERS-CoV-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй байсан байна.

Илүү нотолгоо цугларах хүртэл тэмээний фермийн ажилчид, нядалгааны ажилчид, захын ажилчид, малын эмч, тэмээний уралдааны үед болон тэмээтэй хүрэлцдэг бусад хүмүүс хувийн эрүүл ахуй, түүн дотор амьтадтай хүрэлцсэний дараа гараа тогтмол угаахыг зөвлөж байна.
Эдгээр ажилчид мөн бохирлогдсон ажлын хувцас, гутал эсвэл бусад зүйлсийн хамт гэр бүлийн гишүүдтэй хүрэлцэхээс зайлсхийхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас анхаарууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hmm 2014-06-24 20:11:52
    Yamar shinj temdeg ilerdeg, yamar ur urhagtaig ni todorhoi bichij boldoggui yum bh daa???????????