Зи даргад нэг юм хэлээд л байна даа
Их хурлын дарга, Ерөнхий сайд хоёр МАХН-ын даргад өгсөн амлалтаа биелүүлэхээр чармайж байтал завсарт нь зайлж бултахын аргагүй саад гарч ирэв. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдаар томилоход ашиг, сонирхлын зөрчил байгаа эсэх талаар Засгийн газраас хуулийн дагуу АТГ-т хандаж цаадуул нь ч хариуг нь тавхийтэл өгчээ.АТГ-аас ЗГХЭГ-т илгээсэн мэдээлэлд Н.Энхбаярыг ашиг сонирхолтойд тооцсон тухай хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлж байна. Мичин жилийн эхэнд монголчууд шинэхэн Шадар сайдтай болох ажил тун ч зүдэргээнтэй замаар будаа тээж байгааг энэ бүхэн харуулж байна.
 
Н.Энхбаярт Шадар сайдын суудал жижигдэх хэдий ч түүний хувьд энэ албанд очно гэдэг оймстойгоо ачигдаж, шоронд шомбойгоод гарсан хүний хувьд төрд эргэн ирж байгаа маш том ялалт болох тухай бид өгүүлсэн.
 
Тэгвэл Н.Энхбаярт оргилуун дарс буудуулах боломжийг АТГ өгсөнгүй. Түүний хувьд асуудал ингээд дуусахгүй нь мэдээж, цаашид ямар нэгэн арга замаар зорьсон хүссэндээ хүрэхээр тэмцэх нь Намбарын хүүг хүндлэх ганц шалтгаан байдаг. Сумогоор жишвэл хэдийнэ багш болж сүмочдыг бэлтгэх дэвжээ байгуулсан байх хугацаа болсон хэдий ч зодгоо тайлж өгдөггүй, унасан ч дэвжээнээс бууж өгдөггүй ёкозүна гэмээр.
 
... Нэгэнт АТГ боломжгүй л гэсэн бол хуулиа дагахаас өөр ямар ч аргагүй тул чуулганы танхимд орохоос зайлсхийж алсуураа МАН-тай нэг байр сууринд оччихоод байгаа МАХН-ын гишүүд одоо л “өшөө авагч” байдлаар ажиллаж эхлэх өндөр магадлалтай. Зарим хэвлэлүүдийн бичиж байгаагаар АН-ынханы худал амлалтад хорссон Н.Энхбаяр “Шударга ёс” эвслийг тарааж (МҮАН Ардчилсан намтай сонгуульд эвсэж орохоор тохирсон тул энэ эвсэл хэрэг дээрээ нэр төдий л оршиж байгаа) Засгийн газрыг өрөөсөн хөлтэй болгох юм гэнэ. Сонгуулийн жилд засагт байх нь МАХН-д ашигтай хэдий ч ийм хувилбар байж болох л талтай. МАН-ын дарга ил далд уриад байгаа энэ цаг үед “өшөө авагчид” тэдэнтэй нийлж эрх баригчдыг чуулганы танхимд ч, засгийн газарт ч самрах бүрэн боломжтой хүчин. Гэх мэт ямар ч хариу Н.Энхбаяраас ирж болно.
Н.Энхбаярыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй боловч олны нүдэн дээр жоготой инээд алдаж хөөрөг зөрүүлэх сэтгэлийн хаттайгаа харуулсан Ерөнхийлөгч шинэхэн Шадар сайдыг харснаас хуучин намынхнаа чангалж суусан нь илүү дээр гэж үзсэн нь ч энэ байдлаас илт харагдана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн дэмжлэг ийм үед л хэрэгтэй болохыг З.Энхболд, Ч.Сайханбилэг нар ухаарсан ч бүх зүйл хожимдсон байх магадлал өндөр.
 
Ерөнхий сайд ч яахав. Улс эх орны хүнд ачааг нуруун дээрээ үүрээд нуруулаг туруулаг сайхан төрх нь эвдрэх шахаж яваа нэгэн. Ямар ч байсан Г.Уянга гишүүний сорилтод бүдрэлгүй үлдэж, бяцхан ч гэсэн айдгаа авдрандаа хийчихсэн. Одоо намын даргаа, ардчилсан Ерөнхийлөгчөө харж суухаас өөргүй болсон.
 
Харин Зи даргын хувьд байдал өөр. Намын даргын тамгыг өвөртлөхдөө сонгуулийн яг өмнөхөн ийм гайтай хөөтэй цаг үе ирэхийг зүүдлээ ч үгүй болов уу. Энэ цагт эрх мэдэл нь тэнгэрт тулах шахаж байгаа шигээ Ардчилсан намынхаа гишүүд дэмжигчдийн өмнө асар их үүрэг хариуцлага үүрч яваагаа ухамсарлаж бүх асуудлыг намдаа эерэгээр шийдэх даалгавартай.
Гэтэл намынхаа гишүүний өргөн барьсан хуулийн төслийг ногоон гэрлээр батлуулсан нь өдгөө Цэц дээр хэд хэдэн зүйл заалтаар Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдчихоод байгаа нь нэгэн цагт Ц.Нямдорж Их хурлын даргын суудлаа алдаж байсан түүхийг давтахад ч хүргэж мэднэ. Тэгвэл өөрийнх нь ч, намын ч нэр хүндэд сөргөөр нөлөөлж, намын нөхөд нь ийм даргатай сонгуульд орох эсэхээ ярих дээрээ тулж мэдэх л юм. Адаглаад л MAH, МАХН хоёр хавсайдаад эхэлвэл МҮАН, ИЗНН-ыг бөөрөндөө бамбай болгоод ч байдал эвгүйтэх нь тодорхой.
 
Ер нь л З.Энхболд дарга сүүлийн үед намынхаа ҮЗХ-г ч хуралдуулж чаддаггүй, захирамжилсан ээлжит бус чуулганаа ч эхлүүлж бардаггүй нэг л барцадтай байх нь сонгууль тулсан цаг мөчид нэг юм хэлээд байх шиг.
 
“Хөөтэй” Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулж байж намын даргын тамгаа ч, Ерөнхий сайдын суудлаа ч алдсан Н.Алтанхяугийн жишээг яг энэ эрх мэдэл, ямба нөлөөг нь залгамжилсан хоёр эрхэм дагачих  гээд хэцүү хэцүү.
 
Өглөөний сонин
О.Наранхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-02-19 01:40:14
    Enhbayariin esreg buhel buten mehanizm ajillad bga ni jiriin bidend medregdeed bh yum.hewlel medelel bol hudaldagddag danda.odo bolioch.
    103.57.95.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Icheech 2016-02-18 10:33:26
    AH iim joohon humuus shuu gedgiig oorsiig ni oilgotol busad bitgii ireerei ene hed henii hucheer tor barij bgaag oosdoo mash sain oilgoh heregtei
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРЦЭЭ БҮРДҮҮЛЖ ХУРЛАА ХИЙХ НЬ ЧИНИЙ ҮҮРЭ 2016-02-18 09:13:31
    ХУРЛАА УДИРДАЖ ИРЦЭЭ БҮРДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧЯЦГА ЦАРАЙЛААД ЗАЙЛ ДАА. ИРЦ БҮРДҮҮЛЭХ ЧИНЬ ЧИНИЙ ҮҮРЭГ . БИТИЙ ГОНЧИГТООД БАЙ
    202.179.26.7
    Мэдэгдсэн Хариулах
  • АН гэж гай тараасай 2016-02-18 06:42:27
    АН-ынхан Зика вирустэйгээ тонилох цаг ойртож л байна. Гол нь идэж уусан бондных нь ялыг үүрүүлж төлүүлж иргэдийг өрийн дарамтаас гаргах нь чухал
    103.57.93.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-02-18 06:07:03
    балай өвгөн монголын төрд дандаа гай болно ямарч их идэж ханадаггүй өвгөн вэ
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • bayar 2016-02-18 03:29:35
    ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭЭД ЭНЭ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ЗОРИЛГЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙВАЛ ТА ӨӨРИЙГӨӨ ТЭНЭГ ГЭЖ ДҮГНЭЭРЭЙ. / Сонгуулийн хуулийг хэзээ ч өөрчилж болно http://www.ne...
    59.153.114.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Бобо 2016-02-18 03:21:46
    Энхбаяр новш яасан ханаж цаддаггүй хүүр вэ Монгол төрийг самарч өгөх юм Хулгайч минь бид тайван амьдармаар байна ш тээ
    202.9.41.91
    Мэдэгдсэн Хариулах
    • Teg teg 2016-02-18 10:37:21
      Chi taivan bai Ebee Batzandangiin tolgoilson gudjnii dain boloogui bna tiim um bolohch gui buu ai tanai AH han uimeen degdeehgui AH Mad tavuilsan daa
      202.9.42.3
      Мэдэгдсэн Хариулах