Баруун  дөрвөн зам орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Үндэсний статистикийн хорооноос 2016 оны нэгдүгээр сард Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээний талаар мэдээллээ.Тус статистик үзүүлэлтэд хотын тодорхой газруудад хэмжилт хийсэн бөгөөд агаарын чанарын стандартын хэм хэмжээг хэчнээн удаа давсан байгааг нэгтгэн дүгнэжээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж
•    Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд 31 удаа,
•    13-р хороолол болон Телевиз орчимд тус бүр 26 удаа,
•    100 айл болон Амгалан орчимд тус бүр 25 удаа,
•    Толгойт орчимд 23 удаа,
•    Ургах наран хороолол орчимд 22 удаа;

Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж
•    Баруун 4 зам орчимд 30 удаа,
•    Хархорин зах болон Телевиз орчимд тус бүр 29 удаа,
•    Толгойт болон Амгалан орчимд тус бүр 28 удаа,
•    13-р хороолол орчимд 27 удаа,
•    1-р хороолол орчимд 25 удаа;

10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж
•    Телевиз орчимд 30 удаа,
•    Толгойт орчимд 28 удаа,
•    Баруун 4 зам болон Хархорин зах орчимд тус бүр 26 удаа,
•    Мишээл-Экспо болон 1-р хороолол орчимд тус бүр 22 удаа;

2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж
•    Телевиз орчимд 31 удаа,
•    Баруун 4 зам орчимд 30 удаа,
•    Толгойт орчимд 29 удаа,
•    Нисэх орчимд 24 удаа,
•    13-р хороолол орчимд 19 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс  давсан байна.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amrita 2016-02-18 03:46:24
    archaagui uls yum. tolgoi n ih muu humuus ene ulsiig udirdaj baina. ta nar yu omsoh n padguishd ugaas muuhai yum chin yu ch omsood ter l nuur biy haragdana
    175.211.106.5
    Мэдэгдсэн Хариулах