Герман улс энэ онд 500 мянган дүрвэгч хүлээж авна
Германы Засгийн газар 2016 онд 500 мянга орчим дүрвэгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Энэ талаар “Rheinische Post” сониноос эш татан “Reuters” агентлаг мэдээллээ.
 
ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Томас де Мезьер Шилжилт, дүрвэгсдийн товчооны тэргүүн Франц-Юрген Вайсыг энэ урсгалд бэлтгэлтэй байхыг уриалжээ.
 
Германы засаг захиргаа дүрвэгсдийг байршуулах, тэдэнд үйлчлэх, цомхотгоход 2016-2017 онд нийтдээ 50 тэрбум орчим евро төлөвлөсөн юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine