Н.Энхбаярын талаарх дүгнэлтээ АТГ өгсөн, харин ЗГХЭГ нь аваагүй...
МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлыг зөрчилтэй гэж АТГ дүгнэсэн гэх мэдээлэл гараад байгаа. Гэхдээ АТГ-аас гаргасан мэдэгдэлд, Н.Энхбаярыг чухам юу гэж дүгнэсэн нь тодорхой бус байгаа юм. Энэхүү асуудал нь түүнийг Шадар сайдын суудалд нэр дэвшүүлэх болсонтой холбоотойгоор ихэд анхаарал татах болсон. Учир нь АТГ-ын дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж, түүнийг шадар сайдаар томилох эсэх асуудалд томоохон түлхэц болох учиртай.

Иймээс АТГ-ын дүгнэлтийг олон нийт ихэд сонирхож буй. Гэвч ЗГХЭГ-т одоогоор АТГ-аас ямар ч бичиг ирээгүй байгаа гэнэ. Тиймээс ямар дүгнэлт гарсныг мэдэх боломжгүй хэмээн албаны хүн хэлжээ.

Шадар сайдын асуудлыг ээлжит бус чуулганы хугацаанд авч хэлэлцэхгүй бол  Эрүүл мэнд спортын сайдыг томилох асуудал хойшлогдож мэднэ. Ингэсээр хаврын чуулгантай золгож, улмаар сонгууль ч хүргэж мэдэхээр байна. Иймээс Шадар сайдын асуудлыг яаравчлан шийдэж, дараа нь ЭМС-ын сайдаа томилох гээд Засгийн газарт ажил их. Үүнийгээ чуулганы хугацаанд амжуулахгүй бол хугацаа тун бага үлдсэн. Иймээс АТГ-ын Н.Энхбаярын талаарх дүгнэлт юу гэж гарав гэдэг анхаарал татахаас аргагүй юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-02-25 11:26:45
    энхбаярыг дэвшүүлэх шаардлагатай монгол улсаа хөгжүүлье гэвэл монголчуудаа монголын өр хэзээ хэний үед 0000 болсон билээ хойч үедээ газар нутгаа үлдээх юмсан
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-02-19 22:57:20
    ene ih no toi bna shdee ZGHEgazar avaagyi gedegn yaln dyyssan gesen bichig baisan bna sh dee za za iolgomjtoi Enhbayariig Elbegdorjl gargahiig hysehgyi n medeej...
    65.128.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүхбаатар 2016-02-18 04:53:26
    АТГ нь өгөөд ЗГХЭГ нь аваагүй бол Энхбаярын ялын хугацаа нь дууссан, шадар сайдын ажил хийж болно гэсэн бичиг байж л дээ.
    202.9.40.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-02-17 10:15:09
    ene hun tord heregtei shuu odoo huvaaj ideed tsadsan biz dee avilgatai gazar boliochee erh buhii tom humuus bolood jujug tavih yumaa ichmeer haragdah yum ........
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-17 08:17:38
    Саяхан АТГ нь Энхбаярыг гэмт хэрэгтэн гээд л шалгаад л шоронд хийсэн гэтэл ерөнхийлөгч өршөөгөөд л гаргасан. заавал улс төрд орох гээд байгаа учир нь??
    207.244.89.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-17 08:06:46
    УИХ-ын гишүүд, сэтгүүлчид, АТГ, ЗГХЭГ бүгд толгой нь эргэсэн юмнууд, зөв зураг ч тавьчихаж чадахгүй, бичиг өгсөн, авснаа ч мэдэхгүй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-17 07:34:28
    сэтгүүлч хүн хов ярьдаг таамгаар бичдэг, хүний зураг сольдог уймараа чавганц шиг байж болохгүй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • bas neg sumtai setguulch 2016-02-17 07:08:03
    ene setguulchiin tsagaan saraar uusan arhi ni garaagui baigaa yum uu haashaa yum be.
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Уянгыг төлөөлөв. 2016-02-17 07:07:00
    Уучлаарай, Энхбаярын зургийг тавих гээд андуурчихсан байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Altanhyug 2016-02-17 07:03:00
    Ene zurgan deerhi hun ymar uchirtai ym boldoo
    183.177.105.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ХН 2016-02-17 06:57:53
    ЗАМДАА СОЛИГДЧИХ ВИЙ ДЭЭ. БУРХАН МИНЬ
    202.179.26.7
    Мэдэгдсэн Хариулах
  • jirge 2016-02-17 06:49:28
    mongoliin turd heregtei hun shuu. nuhatstai bodoh heregtei, unagay gebel yaj iij bgaad l unagana shuu dee. Aldaagui hun gej hen bhab dee, hunii ul muriig shagai...
    103.242.46.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Гайхашрагч 2016-02-17 06:19:09
    Г.Уянга гэдэг сэтгүүлч маань бодвол улс төрийн сэтгүүлч байх. Гэхдээ бичиж байгаа хүнийгээ мэдэхгүйгээр нийтлэл яаж гаргадаг байна. Ичмээр юм.
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • nara 2016-02-17 06:00:10
    ichih nuurgui hun, tur baihiimdaa
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
    • дурак 2016-02-17 07:27:22
      эргүү сэтгүүлчид
      202.21.101.130
      Мэдэгдсэн Хариулах