ОХУ, НАТО-ийн зөрчил хурцдаж магадгүй
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ- ын хүсэлтээр өчигдөр Туркийн асуудлыг хэлэлцжээ. Туркийн арми курдийн зэвсэгт дайчдын эсрэг Сирид их буугаар галлаж буй асуудлыг тэд хэлэлцсэн байна. Турк нь курдын ардын хамгаалах ангийн /YPG/ зэвсэгт дайчдыг Туркийн хилээс найман км зайтай орших Сирийн баруун хойд хэсгийн Аазаз хотод хяналтаа тогтоохоос сэрэмжилж, гурав дахь өдрөө их буугаар галлаж байгаа аж. Курдын ардын хамгаалах ангийн зэвсэгт дайчдыг Оросын дэмжлэгтэйгээр Сирийн хил дагуу 100 км бүсэд хяналтаа тогтоохоор эрмэлзэж байна хэмээн Турк хардаж байгаа юм байна.
 
Сирийн зөрчил хямралын асуудалд олон улс мухардалд орсон үед Туркийн энэ мэт оролцоо нь ОХУ болон НАТО-гийн зөрчлийг хурцатгаж магадгүй байгааг зарим олон улсын эх сурвалжууд онцолж байна. Турк өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын байлдааны онгоцыг Сирийн хил дээр буудаж сөнөөсөн нь хоёр орны харилцааг сүйтгэж, зөрчил үүсгэсэн юм. ОХУ нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг цохилт өгсөн байна. Оросын хөндлөнгийн оролцоо нь Сирийн таван жил үргэлжилсэн иргэний дайны нөхцөл байдлыг өөрчилсөн билээ. Сирийн зөрчлийг энхийн хэлэлцээгээр шийдвэрлэх зорилготой уулзалт энэ хоёрдугаар сарын эхээр Женевт эхэлмэгцээ цуцлагдсан юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-02-18 04:08:11
    исламын улсын гол холбоотон, ивээн тэтгэгч нь Турк улс юм байна даа....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах