"Тахарын алба" шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангана
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмыг батлан гаргажээ.
 
Эл журмаар шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангана.
 
Мөн яллагдагчийг хуяглн хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах, ажиллагааг зохицуулна.
 
Уг журам хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх асуудлууд ЦЕГ-ын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдаж байсан. Харин одоо бол шүүхийн шинэтгэлийн хүрээнд байгуулагдсан, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Тахарын алба хариуцан зохион байгуулна.
 
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаа нь тус албаны хэрэгжүллэх чиг үүргийн хамгийн чухал хэсэг юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.