Монгол дайчдыг “НАТО”-гийн медалиар шагнажээ
Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн бүрэлдэхүүнийг “НАТО-гийн медаль”-иар шагнажээ.
 
Тодруулбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг “НАТО-гийн медаль”-иар шагнасан байна.
 
Ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцов.
 
Монголын энхийг сахиулагчид баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шууданч 2016-02-16 13:42:11
    fucking usa medalion
    103.229.121.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-02-16 03:37:15
    монгол дайчид НАТО-ийн бүрэлдэхүүнд хамрагдаж үүрэг гүйцэтгэсэн бол "МУ-нь гадаадын ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдэхгүй" гэсэн үндсэн хуулиа зөрчсөн байна????...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах