Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын талаар мэдээлэл хийнэ
09:30 цагт: ХАХНХЯ, НҮБ, ОБЕГ хамтран зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ОБЕГ-ын хурлын танхимд болно.
 
11:00 цагт: Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах "ЛЕГО РОБОT" тэмцээнийг 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ дээр зохион байгуулна. 
 
11.00 цагт: Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хурал болно.
 
11.30 цагт: Уул уурхайн яам, Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийн танилцуулга болон санамж бичиг байгуулах арга хэмжээ Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд болно.
 
14.00 цагт: "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд болсон гадаад харилцаатай холбоотой асуудлууд, айлчлалын тайланг мэдээлж, хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд залруулга хийхээс гадна сэтгүүлч та бүхний сонирхсон бүх асуултад хариулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.