Албан тушаалтнуудын хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлсэн нь олны анхаарлыг татаж байна
Авлигын эсрэг хуульд зааснаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэхээр заасан байдаг. Тэгвэл 2015 онд албан тушаалтнууд хэдий хэр хэмжээний орлого олсон, хууль бусаар олж авсан орлого байна уу үгүй юу гэдгийг шалгахаар АТГ тэдний ХОМ-ийг аваад дууссан билээ. Ингээд албан тушаалтнуудын мэдүүлгийг хянаж шалгах ажил эхэлж байгаа юм. 

Гуравдугаар сарын 1-нд орон нутгийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдээллийг нэгтгээд, иргэдэд танилцуулах юм. Энэ хугацаанд буюу 14 хоногийн дотор орлогын мэдүүлгээ өгч амжаагүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа хожимдсон гэдгийг нь заавал тодотгож, олон нийтэд зарлах юм байна. Улсын их хурлын гишүүд буюу өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн дүнг нэгдүгээр улиралдаа багтааж иргэдэд мэдээлнэ.

Иргэдийн хувьд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг үргэлж сонирхон хүлээж байдаг. Энэ ч үүднээс манай томчуудын нуусан, хаасан данс ил болж олныг алмайруулж, зарим нэг нь орох орон ч үгүй олон жил төрийн албанд ажиллаж байсан тухай хөрөнгө орлоготоо мэдүүлж байсан. Өнгөрсөн жилийн хувьд сонирхолтой баримтууд эхнээсээ гарч албан тушаалтнуудын хөрөнгөтэй холбоотой асуудал нэлээдгүй гарсан. 

Энэ мэт өнгөрсөн жилүүдийн албан тушаалтнуудын өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж байхад Монголын өндөр албан тушаалд хамгийн их орлоготой мөнгөтэй хүн суусан байгаа нь харагдаж байгаа юм. Ерөөс манай улсад хэн хамгийн мөнгөтэй байна тэр хамгийн өндөр албанд очдог бичигдээгүй хууль үйлчилж байгааг эндээс харж болно. Манай УИХ-ын гишүүд дотор бизнес эрхлэгчид нэлээдгүй  бий. Тэдний зарим нэгнийх нь орлого жилийн 20 тэрбум давсан байгаа нь манай орон баячуудын орон ч юм шиг. Гэтэл ард иргэдийнх нь бодит амьдралыг судлахаар бараг 70 хувь нь ядуу амьдарч байгаа нь харамсмаар.  

Өнгөрсөн жилүүдийн албан тушаалтнуудын мэдүүлгээс  харахад орон гэргүй унах унаагүй албан тушаалтнууд ч мэр сэр байсан. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүний хувьд 2011 оны мэдүүлэгтээ түрээсийн байранд амьдардаг хэмээн мэдүүлж байсан бол 2012 онд өөрийн гэсэн байртай болж амьдрал нь дээшилсэн байсан юм. Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүний хувьд орон сууцанд бус гэр хороололд ард түмэнтэйгээ ижил түлээ нүүрсээ зөөн амьдардаг хэмээн мэдүүлсэн байсан юм. 

Түүнчлэн малчин, адуучин гишүүд ч байдаг юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд 400 бод, 3100 бог, хурдан удмын 20 адуутай гэж мэдүүлсэн нь гишүүд дундаа толгой цохидог. Харин МАН-ын дарга УИХ-ын гишүүн М.Энхболд хурдан удмын 40 адуутай аж. Энэ мэт тоочоод байвал төрийн томчуудын мэдүүлгээс их зүйл гарч ирнэ. Гэхдээ зарим нэг нь ийнхүү хөрөнгө мөнгөө мэдүүлж баян тарганаараа гайхагдаж байхад өөрийн хөрөнгөө нуун олныг алмайруулах нэгэн ч байна. 

Жишээлбэл УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулсан гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл тэрбээр ямар ч компанид хувь эзэмшдэггүй хэмээн мэдүүлсэн байх юм. Тэгвэл энэ жил албан тушаалтнууд хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэх бол гэдэг нь сонирхол татаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorro 2016-02-16 00:18:25
    Яахаараа ер нь баячууд олигархууд ард түмэн шиг Татвар төлдгийн тэдний тах 45% болгоо муу новшнууд ийм хууль оруулахгүй дээ ард түмний татвар торгуулийг нэмээ...
    150.129.141.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Durak muni 2016-02-16 00:05:12
    Mu gunii setguulchee.busad namiin gishuudiig jishee tataach 1 nanuub esreg ungu ayastai bichsen bn.ta nae tegsh handah beregtej
    103.57.92.143
    Мэдэгдсэн Хариулах