Тэжээвэр амьтан хүнд халдсан бол эзэн нь эрүүгийн хариуцлага хүлээнэ
Өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, 77 настай эмэгтэй Б-гийн тэжээвэр нохой тус дүүрэгт оршин суух 9 настай эрэгтэй М-ийн баруун хөлийг хазааж гэмтээжээ. Уг хэргийг Сонгионохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тэжээвэр амьтан бусдад халдах өвчин халдаах зэрэг аливаа эрсдэл учирсан үед орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан нохой муур тэжээх журмын дагуу тэжээвэр амьтдын эзэн нь эрүүгийн болон захиргааны хариуцлага үүрдэг байна. Сүүлийн жилүүдэд тэжээвэр нохойгоо уядаггүй, золбин нохдын устгал явагдахгүй байгаа зэргээс үүдэн нохойд хазуулсан хүмүүсийн тоо буурахгүй байгааг мэргэжлийнхэн хэлж байна.

ГССҮТ-ийн СТСА-ийн статистикч Х.Лусаамаа “ГССҮТ-д нохойд уруулсан шархтай хүмүүст яаралтай тусламжийн үйлчилгээг өдөрт 5-6 хүнд үзүүлж байна. Өнгөрөгч оны сүүлийн хоёр сард гэхэд л ГССҮТ-д 181 иргэн нохойд уруулсан шархтай ирсэн байна. Харин эдгээр иргэдийн ихэнхи нь хүүхдүүд байдаг. Тэдгээр иргэд тэр бүр цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Эндээ эмчилгээгээ хийлгээд л өнгөрдөг” гэлээ. Харин хоёр жилийн өмнөх судалгаагаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй нохой бий гэх мэдээлэл байсан бол өнөөдрийн байдлаар нийслэлд хэдэн нохой байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2016-02-15 23:46:30
    Авна даа. Нохой тэжээвэл түүнийээ харж хандаж бай. Аманд нь хошуувч заавал хийж, хөтөлж гадаа гаргадаг байх хэрэгтэй. Баасыг нь цэвэрлэж бай.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
    • TEJEEJ SUR 2016-02-16 01:21:55
      YG ZUV.
      202.70.42.78
      Мэдэгдсэн Хариулах
  • Ёндон 2016-02-15 12:34:21
    Пээ, яана аа, манай нохой хажуу айлын хүүхнийг хоргоож дайрсан байна лээ ш дээ. Одоо би хүүхэн хүчиндэхээ шахсан гэсэн зүйл ангиар ял авах уу.
    202.9.41.83
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2016-02-16 07:54:21
      үүнийг бичсэн хүн мөн үү
      182.160.33.10
      Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-02-16 07:52:58
      Гудамжины нохойд хазуулбал хороон даргад ял өгөх үү????
      182.160.33.10
      Мэдэгдсэн Хариулах
    •  2016-02-16 04:13:40
      tegne chi yal avna
      202.9.41.147
      Мэдэгдсэн Хариулах
      • zochin 2016-02-16 06:02:12
        hotoor duuren zolbin nohod baina odoo ted huuhed gehgui tom hunruu hurtel buunuuruu dairdag bolson ene yu ve geheer too tolgoi ni het olshirsnih Hotin dargaa !!...
        183.81.169.25
        Мэдэгдсэн Хариулах