Тэмээн поло-2016 болно
Ирэх гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тэмээн поло-2016” Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээн мянган тэмээг анх удаа уралдуулна гэдгээрээ онцлог юм байна.

Тус тэмцээнд Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 20 орчим багийн 100 гаруй баг тамирчид оролцоно.

Тэмцээнийг Монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо болон Эрүүл мэнд спортын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион явуулах юм.

Мөн БНХАУ-ын Өвөрмонголын баг тамирчид урилгаар оролцох бөгөөд Улаанбаатар хотоос гадаадын аялагч нар, ЭМСЯ-ны төлөөлөгчид, улс төр, спортын алдартнууд үзэж сонирхож аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • soko 2016-02-15 09:40:19
    юу бичээд байгаад угаасаа л 1000 тэмээ байсан биз дээ