Их долоо ОХУ-д хориг тавьж магадгүй
Украины Ерөнхийлөгч П.Порошенко энэ сарын 20-ний өдөр тус улсын зүүн этгээдэд нүүрлээд буй дайныг нэг долоо хоногийн хугацаанд эцэслэхээ мэдэгдэж, энх тайван тогтоох төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Гэвч зүүн хэсэгт дайн үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын 27-ны өдөр гэхэд дуусах эсэх нь тодорхойгүй байна.
 
Энэ үед АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн ням гарагт Украины Ерөнхийлөгч П.Порошенкотой утсаар ярьжээ. Цагаан ордноос мэдээлж байгаагаар Дэд ерөнхийлөгч Жозеф Байден дайныг эцэслэх төлөвлөгөөг дэмжиж, Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид тэмцлээ зогсоохгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийжээ.

Түүнчилэн, ОХУ салан тусгаарлагчдыг зэвсгээ хаяхад нь ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүйгээр барахгуй Украин руу зэр зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлсээр байвал ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авах тал дээр их долоогийн орнуудтай хамтрах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.