Энэ онд 4000 иргэн орон сууцанд орно
Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан билээ.
 
Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 86.5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан юм.
 
Харин энэ оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт “Зургаан талт” компани 150, “Гангар инвест” компани 168, “Баганатөргөө” компани 144, Сонгинохайрхан дүүрэгт “Стандарт проперти групп” компани 262, “Хера пропертийз” компани 320, Сүхбаатар дүүрэгт “Пример инвестмент групп” компанийн 60 айлын орон сууц ашиглалтад орно.
Зууны мэдээ
Б.Заяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.