Хонь жилтний хувьд хэт идэвхтэй жил
Сэтгэл санааны тогтворгуй байдал, аз болон азгүйтэл ээлжлэх нь энэ жилийн онцлог. Хонь жилтнүүд хувийн амьдралын нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа ч сэтгэлээр унан, ажлын хамтрагчдаа хүнд хэцүү үед нь хаяж явах хэрэггүй. Хонь жилтний хувьд хэт идэвхтэй жил. Гэхдээ хонь нь ирж буй жилийн онцлогийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж чадах тул зохион бүтээх чадвар, шинэ зүйлийг турших тэмүүлэл нь нэмэгдэнэ. Оны эхний хагаст хонинуудыг орлогын шинэ эх үүсвэр хайхад хүргэж, өмнөх жилүүдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит боломжийг авчирна.
 
Гуравдугаар сард сонирхолтой төсөлд хамтран ажиллана. Тавдугаар сард болон зуны эхэнд сонгосон мэргэжилдээ бүх хүч чадлаа зарцуулахыг шаардана. Зуны дунд хэсгээр хонинууд тайвширч, өөрсдийн эхэлсэн үйл хэрэгтээ дэмжлэг авна. Долдугаар сарын хоёрдугаар хагас болон наймдугаар сард 2016 оны хамгийн амжилттай сарууд тохионо. Гэхдээ өөрсдийн залхуу байдал, хүнд итгэдэггуй зангаа арилгасанаар амжилтанд хүрнэ. Есдүгээр сард хүсэн хүлээж байсан тайван байдал, дотоод сэтгэлийн тав тух, хайр сэтгэлийг олно. Оны төгсгөлд хувийн амьдралд тань гайхалтай үйл явдлууд болно.
 
Төрөлхийн хариуцлагатай байдал нь энэ жилд тохиох янз бүрийн адал явдалд оролцуулахгүй. Ингэснээр хялбар байдлаар ашиг олно. Хайр дурлал, санхүүгийн элбэг дэлбэг байдал хонь жилтнийг дагана. Өөрийн амжилтад хянамгай хандаж, харилцаа холбоогоо сэргээж, ойр дотны найз нөхдийн боломжийг ашиглаж өөрийн гайхалтай санааг бодит болгож ашиг олно. Удаан хугацааны хөдөлмөр тань намраас эхлэн   амжилтад хүрэх гайхалтай боломжийг олгоно. Арваннэг, арванхоёрдугаар сард хүндрэлтэй тулгарах боловч оны сүүлчээр амжилт дахин ирнэ.
 
Хонь жилтний засал хариулга
 
1919 ОНЫ ШОРООН ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Шороонд суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.
Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Ад зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжил.
 
1931 ОНЫ ТӨМӨР ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Ууланд суусан.  Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Хутга мэс бүү ав.  Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
 
1943 ОНЫ УСАН ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ.
Эм.Огторгуйд суусан. Чойжоо, Банзрагч зэрэг ном уншуул. Зүс буруу хүний гэртээ бүү оруул. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл. Толгойны өвчнөөс сэрэмжил.
 
1955 ОНЫ МОДОН ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх,  нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах,  өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.

Эм. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
 
1967 ОНЫ ГАЛ ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лyc хорлолоос болгоомжил.

Эм. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч зэрэг ном уншуул. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Ад зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжил.
 
1979 ОНЫ ШОРООН ХОНЬ ЖИЛТЭН
Эр.Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи газрын эзний хорлолд өртөх магаджлалтай.
 
1991 ОНЫ ТӨМӨР ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ.Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Лус хорлолоос болгоомжил.

Эм. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй.
 
2003 ОНЫ УСАН ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Хутга мэс бүү ав. Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи шуурганаас болгоомжил.
 
2015 ОНЫ МОДОН ХОНЬ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Лус хорлолоос болгоомжил.

Эм. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.