Зарим захууд бямба гарагаас ажиллаж эхэлнэ
Сар шинийн баярын амралт дуусаж, худалдаа үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ. Харин томоохон захууд ажиллахгүй.

Ажиллаж буй үйлчилгээний газрууд

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд
Баар цэнгээний газрууд
Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 
Хүнсний дэлгүүрүүд
Номингийн бүх салбарууд
“Боса”сүлжээний  дэлгүүрүүд
“Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд
 “Скай”  их дэлгүүр
“Сансар” супермаркетууд өнөөдөр  09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. Хоёрдугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Томоохон захуудын ажиллаж эхлэх хуваарь

 “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 13-наас, “Барс” 1,2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллана.Харин “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15-наас ажиллах бол “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ажиллана.Тэгвэл “Нарантуул”  худалдааны  төв  хоёрдугаар сарын 19-нөөс ажиллаж эхэлнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.