Хүн эхлээд юм иддэг юм байна
Ямар ч амьд организмд анхдагч,  хоёрдогч хэрэгцээ гэж бий. Анхдагч хэрэгцээнд физилиогийн хэрэгцээ хамаардаг. Хүн агааргүй орчинд 4-5 минут, усгүйгээр 5-7 хоног, хүнс тэжээлгүйгээр 14 хоног/зарим тохиолдолд 40 хоног/ тэсдэг. Дэлхий дээр ус өөрөөр хэлбэл хүчилтөрөгч үүссэн нь амьдрал үүсэх нөхцөл болсон гэж бүгд мэддэг. Эндээс үзэхэд хүн эхлээд хүчилтөрөгчтэй байж дараа нь юм иднэ, бүүр сүүлд нь бусад хэрэгцээгээ хангадаг гэж томъёолж болно.
 
Хүн эхлээд идэж уух хэрэгцээгээ хангаж дараа нь боловсрол, зугаа цэнгэл гэх мэт зүйлд анхаарал хандуулдаг гэсэн энгийн хууль эндээс гарч ирнэ.
 
Монголчууд зах зээлийн эдийн засагт шилжиж, лангуун дээр давс гоймонгоос өөр бараагүй ядуу тарчиг байх үед урлаг соёлын байгууллагууд хаалгаа барьж, жүжигчид, дуучид нь хог дээр үсэрч байсан саяхны түүх байна. Тэр үед хүн чанараа гээж, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй бүхэл бүтэн үеийг дундаасаа төрүүлсэн. Тэгвэл яг тэр цөвүүн цаг эргээд ирчихжээ. Өмнөхөөс ялгаатай нь, тэр үед бараа, мөнгө аль аль нь байгаагүй бол одоо бараа нь байвч тоолдог хэд нь алга. Ард түмэн идэж уухаасаа илүү гарахаа байлаа.
 
Тоглолт болгон нь дүүрэн үзэгчтэй байдаг асан Драмын театрт сул суудал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монголын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн тоглолтьыг үзэхээр тун цөөхөн үзэгч ирсэн байхыг хараад эдийн засаг ямаршуу байгааг мэдрэв. Харамсалтай байна. 90-ээд оны үе шиг Үндэс, Орт хоёроос өөр суваггүй биш, өчнөөн олон сувгаар мэдээлэд авч, хэрэгцээгээ хангаж болох ч телевизүүд нь ч олигтой нэвтрүүлэг хийхээ больжээ. Сүүлийн үед сүрхий сэхэл авсан кино урлаг энэ янзаараа удахгүй уналтад орох нь байна.
 
Байдал ийм дээрээ тулчихаад байхад Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд “ажилгүйддийн төвшин 9.4 хувь” гэсэн дэндүү гэгээлэг мэдээлэл тавиастай. Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн талаархи долоо хоног тутмын мэдээллийг уншихаас ч дургүй хүрнэ. Ард түмэн ядарчээ. Анхдагч хэрэгцээгээ чадан ядан хангаж, соён гэгээрэх хэрэгцээгээ хаячихаж. Өнөөдөр тоглолтын тасалбар 15- 35000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол дундаж цалинтай ажилчны 1-2 өдрийн цалинтай тэнцэх мөнгө. Ажилтай нэг нь ингэж нарийлж байхад ажилгүйчүүд нь хоногийн хоолоо аргацаах гэж ядаж байгаа нь ойлгомжтой.
 
Гэтэл ард түмний төлөө ажиллана гэж сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид итгэл эвдэн нарлаг Бразилд туршлага судалж явна. Үнэндээ бид засаглалын хувьд Бразилаас судлаад байх юм байхгүй шүү дээ. Баян ядуугийн ялгаа нь дээд цэгтээ хүрсэн, жинхэнэ зэрлэг капитализмаар хөгжиж байгаа орон.
 
Хөлбөмбөгийн ДАШТ-ийн зохион байгуулалтад хамаг байдгаа зарчихаад нийтийн тээврийн үнээ огцом нэмж, тэрнээс нь болоод бослого тэмцэл байнга гарч байгаа улс. Адилдаа адил, годилдоо годил. Ингэж дэмий тэнэж байснаас 180 сая төгрөгийг илүү хэрэгтэй зйүлд нь зарцуулсан бол хэрэгтэй байсан юм. Эвэртэн тууртнууд нь төсвийн мөнгөөр тансаглаж, “тэнгэрт нисч” байх зуур ард түмэн чинь хоногийн хоолноос илүү сэтгэхээ больж, оюуны доройтолд орох тийшээ хандчихаад байна.
 
 Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zov 2014-06-24 08:51:56
    Bayanzurh duureg tsaana chine duurgiin hurunguur 800. saya-r huuhdiin tsetserleg bariulj bolood baihad 180.0 saya-n turshlaga sudlaad baihdaa yaadag bna aa. yum meddegui humuus devshed gartsan baisan yum bol Namuud meddeg hunee devshuulmeer yum. iin demi
    182.160.4.130
    Мэдэгдсэн Хариулах
    • TIIM 2014-06-24 09:15:40
      BRAZILAAS BAYAN YADUUGIIN TUILD YAJ HURGEJ BOLOHIIG SUDALJEE.MANAI TOMCHUUD ER NI IIMERHUU MAYAGAAR TURSHLAGA SUDLAAD BIDNIIG ODII DAITAI AMIDRUULJ BAIGAA YUM BAINA.
      203.91.117.4
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-24 02:24:45
    бүсээ чангалаад л мэрийгээд байгаа шүү дээ эз дээрдэх байх гээд л ккк. энгийн бидний амьдрал илт мэдрэгдэж байна даа ...
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах