Солонготын давааны замыг хаажээ

Завхан аймаг Солонготын даваанд шөнийн 01 цагаас эхлэн шуурч 2 хэсэгт зам хаагдсан, аймгийн АЗЗА-аас шуурхай ажлын хэсэг гарч ажиллаж байна. 

Хүчтэй шуурч байгаа тул зам давааг нээхэд хүндрэлтэй байна гэсэн мэдээг албаныхан өгөөд байна.

Загастай даваан дээр гарч буй шуурхай ажлын хэсэгтэй холбоо барьж чадахгүй байна гэсэн албан ёсны мэдээллийг Завхан АЗЗА-аас аваад байна.

Иймд ойрын өдрүүдэд тус  чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.Мөн Баян-Өлгий аймаг Бураатын даваанд шуурганы улмаас тус чиглэлд зорчиж байсан автобусыг Ховд аймагт хонуулах арга хэмжээ авсан байна.
Хойд чиглэлд Дарханы замд, Төв аймаг Ногоон дов орчим шуургатай байгааг анхаарна уу.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine