Улаанбаатарт цас орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан  шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр 30-35 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.