Ипотекийн зээл олголтыг тасралтгүй явуулахыг үүрэгдэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 8-нд буюу битүүний өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, бусад холбогдох хууль тогтоомжийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталсан.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Ипотекийн зээл, санхүүжилтын ерөнхий журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган албажуулахаар тогтлоо. Тус сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртлэх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Монгол банкнаас шилжүүлэн авах, хуульд заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлагыг Монгол банкаар хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой гэрээг Монголбанктай байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • IVANA LUKA 2017-08-25 06:34:40
    Таны өрийг төлөхөд яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл таны бизнесийг засах зээл хэрэгтэй юу? Та нэгтгэх зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Банкууд болон бусад...
    197.210.28.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-02-11 11:24:52
    Нийгмийн даатгалд сар бүр 200-250.0 төг жилд 2,2-2,5 сая тэгээд сүүлийн 5 жилээр үржүүлэхэд бараг 10 сая болж бна
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Сурэн 2016-02-10 11:58:10
    Шиилэгдамба хуралдааандаа сууж бгаа юм бна. Зов зураг оруулаачээ
    150.129.140.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin. 2016-02-10 08:43:42
    Ajiliin bair tsalin geedard tumend ugux munguu beldej baij zeel ugux xeregte tegexgui hol ediin zasag mungunii ergelt n bankruu chigleed irged munguguideed
    182.160.38.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-02-10 04:48:10
    Ene ipotekiin zeel gesen mungu huuleltiig bolimoor yum. 20-30jil ard tumniig urund awtuulj yadruulj b.a 100 sayiig bairiig ipotekiin zeel gedeg aluuraar2nugalj
    112.221.201.197
    Мэдэгдсэн Хариулах
    • боломж 2016-02-10 06:23:13
      Тэгээд чамд ямар арга байна.шинэ онол шинэ боломж байхыг үгүй гэхгүй л дээ.тэрийгээ хуваалцаа ч .
      59.153.115.243
      Мэдэгдсэн Хариулах