Олимпоос медаль авсан үе үеийн тамирчид нэг дор цугларлаа
Олон улсын Олимпийн өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ хүрээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Халтар нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд 20 гаруй ахмад болон залуу тамирчид оролцлоо. Уг уулзалтаар олимпийн хөдөлгөөнийг Монголд түгээн дэлгэрүүлэхэд олимпийн медальтнуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, өсвөр, залуу тамирчдыг илрүүлэн гаргах, хүүхэд залуучуудад олимпийн боловсрол олгоход олимпийн медальтнууд МҮОХ-той хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлыг ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэтгэмж авч буй тамирчид өөрсдийн нэрэмжит сан байгуулан, үүгээрээ нийгэм, спортод хувь нэмрээ оруулах ажлыг олимпийн медальтнуудын зүгээс гаргаж бүгд дэмжсэн юм.
Уулзалтанд оролцсон тамирчид Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэтгэмж авч буйдаа дахин талархал илэрхийлж байсан бөгөөд бүх насаараа хөдөлмөрлөсөн үр шим нь гарч, амьдрал ахуйд нэн тустай буйг дурдаж байлаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.