Донсолгоо мэдэхгүй дугуйчин
Өчигдөр Дэлхий даяар олон улсын Олимпийн өдрийг тэмдэглэн өнгө­рүүл­сэн. Манай улсын хувьд спор­тын­­хон Үндэс­ний цэ­цэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа зохион байгуулж, өөрсдийн хэрээр их спортын өдрийг тэмдэглэсэн.

Энэхүү ажилла­гаанд төрийн түшээ ч гэх үү, тамирчин ч гэх үү нэг нөхөр хүрэлцэн ирж, их л хүндтэй байлаа. Мань хүнийг малгай хийгээд нүд­ний шилээ авахад цугласан олон сая таньж “Бат-Эрдэнэ аварга байна, УИХ-ын гишүүн байна” гэх зэргээр өөр өөрийн мэддэгээр цэц “булаалдав”.

Эрхэм гишүүний хувьд хотод дугуй унаж ажлаа амжуулдаг болсоор сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өчигдөр хүртэл эгээ л дугуйн спортын тамирчин лугаа адил жийж явсан. Аюулгүй байдлаа чухамхүү сайн базааж, дугуйчны өмсгөлийг иж бүрнээр нь ашигласан ч Б.Бат-Эрдэнэ гишүүнд замын эвдрэл чамгүй бэрхшээл болдог бололтой юм билээ.

Ямартаа л харж зогссон залуус “аварга донсолгоо гаргахдаа муу юм аа” хэмээн толгой сэгсэрч зогсох вэ дээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.