Туулай жилтнүүд албан тушаал ахих боломжтой
Гал бичин жил нь туулай жилд төрсөн хүмүүст саармаг байдлаар хандах тул амьдралын бүхий л байдал нь тогтвортой байна. Туулай жилтний үзэл бодол, санаа, зөвлөгөө нь бусад жилтэнд туслахаас гадна өөрсдийн санааг амьдралд хэрэгжүүлж чадна. Тэдний амьдралд шинэ хүн эрч хүчтэй орж ирэх эсвэл шинэ сонирхолтой ажил хийх болно.
 
Хавар амьдралыг нь өөрчлөх уулзалтууд тохиож, амьдралын замнал, үйл явдлууд тийм ч тогтворгүй байна. Ажил хэрэг болон хувийн амьдралд тань дөрөвдүгээр сараас наймдугаар сарын эхэн хүртэл маш их тэвчээр шаардана. Намар мэргэжлийн ур чадвараа батлах шаардлагатай тулгарч, албан тушаал ахих боломжтой. Оны сүүлд орлогоо тогтворжуулах, хувийн амьдралаа зохицуулах, хүссэн зүйлдээ хүрэх бололжтой. Бичин жилийн тааварлашгүй байдал бүтэн жилийн турш танд төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Уур уцаараа барьж, хэрүүл маргаанаас хол байснаар өөрийн байр сууриа бататгах боломжтой. Гэр бүлийн тогтворгүй амьдралтай туулай жилтэн нь тайван байдал, тав тух, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн харилцаа руу тэмүүлнэ. Ажил хэрэгч туулайнууд өөрсдийн холбоо, шинэ боломжийг ашиглан зуучлах ажилд амжилт олно. Өөрийн төлөвлөсөн ажил хэргийн гайхалтай санаагаа биелүүлж эхэлнэ. Орлогын шинэ эх үүсвэр, ахиухан мөнгө олох боломжууд дөрөвдүгээр сард болон зуны дундмхэсгээр үүснэ. Орлого ихээр орж ирэхмхугацаа бол оны төгсгөл юм.

Туулай жилтний засал хариулга

1915 ОНЫ МОДОН ТУУЛАЙ ЖИЛ
Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.
Эм. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

1927 ОНЫ ГАЛ ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лyc хорлолоос болгоомжил.
Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.

1939 ОНЫ ШОРООН ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

1951 ОНЫ ТӨМӨР ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эддэл бүү ав. Бэлэвсрэлийн газар бүү яв. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.
Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Норгүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл. Дд зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжил.
 
1963 ОНЫ УСАН ТУУЛАЙ ЖИЛ
Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.
Эм. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

1975 ОНЫ МОДОН ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.
Эм. Огторгуйд. суусан. Нит, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.

1987 ОНЫ ГАЛ ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом зэрэг ном уншуул. Шар өнгийн эд ава, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи шуурганаас болгоомжил.

1999 ОНЫ ШОРООН ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Энэ жицдээ шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгуй. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.
Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.

2011 ОНЫ ТӨМӨР ТУУЛАЙ ЖИЛТЭН
Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ вдэх, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом зэрэг ном уншуул. Шар өнгийн эд ава, хэрүүл маргааныг дээрлэ. Салхи шуурганаас болгоомжил.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.