Төрийн мөнгөөр Америкт зугаалагсад
АН-ын гишүүд хариуцлага нэхэж эхэллээ

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүхийн шийдвэрээр “туршлага суд­­лах нэрийн дор “АНУ-д “7 хоногийн сургалт”-д хамрагдахаар Орхон айм­гийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Худал­дан авах газ­рын дарга Л.Оюунгэрэл, Цагдаагийн газ­­рын дарга Б.Даваазул, ТЗУХ-ийн ажил­тан Баян­жаргал нар хи­лийн чанад руу мордсон байна. Эдгээр нөхөд Засгийн газрын 147 дугаар тог­тоолын “Гадаад томилолтыг хяз­гаарлах, зардлыг хэмнэх, томилолтоор явах хү­мүү­сийн тоог цөөлөх” зэрэг заалтыг эсэргүүцэж байгаа бололтой.Монгол Улсын гадаад томилолт гавьяа шагнал хэлбэрээр явагддаг гэхэд болно.







Гэтэл дээрх нөхөд ямар гавьяа байгуулсан юм бэ. Тэдний талаар журмын нөхөд нь ийн гомдол гаргасан байх юм. Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягийн талаар Орхон аймгийн Монголын Ардчилсан холбооны дар­га Д.Эрдэнэцогт гомдол гар­гажээ. УИХ-ын дарга З.Энх­болдод гаргасан гомдолдоо “Хуульзүйн хэлтсийн дарга Б.Батхуяг бусдыг до­­­ромжлох, дээрэлхэх бол­гондоо “Та нар намайг яаж чадах юм бэ. Миний ар талыг УИХ-ын дарга З.Энхболд хамгаалж байна” хэмээн агсардаг, мессеж илгээдэг” гэжээ.Орхон аймгийн Хууль­зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нь ажлын бай­рандаа архи уучихаад бус­­дыг дарамталдаг гэ­нэ.

Мөн Ерөнхий сайд Н.Алтан­­хуягт гаргасан гом­долдоо “Б.Батхуяг Худал­дан авах газрын дарга Л.Оюунгэрэлтэй нийлэн тендер будлиантуулж хууль бус шийдвэр гаргадаг. Энэ талаар шүүмжилсэн намын нөхдөө “Чамайг шоронд суулгаж тарчлаана” хэмээн заналхийлдэг” гэсэн байна.Ажлын байрандаа архи ууж авто осол гаргадаг Б.Батхуяг аймгийн Засаг даргынхаа үгэнд ч орохоо байсан аж.

Тэрбээр “Намайг Ард­чилсан нам мэдэхгүй, УИХ-ын дарга З.Энхболд мэднэ” гэдэг байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын шууд удирдлага дор ажилладаг нэгэн болжээ. Төсвийн мөн­гө хүрэлцэхгүй байна гэх авч аймгийн удирдлагуудын гадаад то­милолт хэрээс хэтэрч эхэлсэн гэнэ. Тийм учраас эдгээр нөхөдтэй хариуцлага тооцож өгөөч гэсэн санал хүсэлт АН-ын гишүүдээс ирэх болсон байна.

МАН-ын хувьд эдийн засгийн хямралтай үед төс­вийн мөнгөөр гадаадад зугаалагч нартай улстө­рийн хариуцлага тооц­но гэдгээ зарласан.

Түүн­тэй адилхан АН-ын ги­шүүд гадаад томилолтоо хэтрүүлсэн, зугаалсан албан тушаалтнуудтай хариуцлага нэхэж эхэлжээ.

Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yag sh dee 2014-06-24 04:17:08
    ed nariin turshlaga sudlah gj yu bsiin. Tsvnh vvreed l delgvvr heseed l yavj bdag sh dee. Emch nar hvrtel turshlaga sudlana gd mun l delgvvr hessen hvmvvs. Uvurmongoliin emch nar tanai emch nar ingej l turshlaga sudaldag sh dee gd doog tohuu hiij bgaa yum