Гал бичин жилийн шороон үхэр нь:
Ногоон толгойтой, цагаан ходоодтой, цагаан биетэй, эвэр, чих, сүүл нь улаан, омруу нь шар, дөрвөн шийр нь шар үхэр сүүлээ зүүн тийш нь шарваж амаа ангайгаад явж буйгаар зурагдан гарлаа.
Үхэр хариулаач нь:
Шар биетэй, хөх дээлтэй, цагаан бүстэй, мяндсан шилбүүр бариад, хөл нүцгэн бага насны хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явах байдлаар зурагдан гарлаа.
Зурлагыг шинжвээс:
Үхэр хариулаач нь бага насны хүүхэд зурагдан гарсан тул ард олонд амгалантай, залууст дунд, өндөр настанд машид ширүүн жил. Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно. Амгалан жаргалантай.