Автобусны хохирогчдоос уучлал гуйх ухаан А.Гансүх сайдад алга
Энэ сарын 21-нд орон нутгийн замд буюу Төв аймгийн нутаг дэвсгэр Цонжинболдог орчимд Баруун урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус осолдож ослын улмаас зургаан хүн амиа алдаж 40 гаруй хүн хүнд, хөнгөн бэртсэн хэрэг гарсан. Нас барсан хүмүүсийн дотор долоохон сартай нялх үрээ тэврээд явж байсан 27 настай бүсгүй байсан юм. Түүнчлэн дөнгөж 18-хан нас хүрсэн залуу хүү  явж байсан юм. Энэхүү осолтой холбоотойгоор иргэд орон нутгийн замын стандартыг шүүмжилж байна. Мэдээж энэ олон хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал учир хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.

Харин тэр хүн нь хэн байх вэ? Магадгүй автобусны жолооч, “Дайчин сүх” компани гэх байх. Гэхдээ хамгийн түрүүнд зам тээврийн ноцтой осол учир Зам тээврийн яамны сайд А.Гансүхийн нэр энд яригдах учиртай. Түүний хувьд автобус жолоодож яваагүй ч тэрбээр авто замын стандарт хэвийн байна уу, орон нутгийн замд гарч буй ослуудыг хэрхэн бууруулж иргэдийг орон нутагт аюулгүй тайван зорчуулах вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой хүн. Гэвч өнгөрсөн долоо хоногт орон нутгийн замд ноцтой ослууд ихээр гарах боллоо хэмээн албаныхан мэдээлэл хийж яаралтай арга хэмжээ авахыг сануулж байсан.

Гэтэл энэ яриа албан тушаалтнуудад хүрч амжаагүй байхад зургаан хүн амь насаараа хохирч, 40 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирлоо. Уг нь салбарын сайд нь ийм хэрэг гарсан эсэхийг дуулсан л байлгүй. Гэвч өнөөдрийг хүртэл хохирогчдоос уучлал гуйж ганц үг дуугарсангүй. Адаглаад ар гэрийхэнд нь эмгэнэл илэрхийлж, хохирогчдын биеийн байдлыг асууж болно доо. А.Гансүх сайд  байгаа байхгүй нь мэдэгдэхгүй таг дуугүй байсаар байна.

Уг нь хөгжилтэй оронд бол салбарт нь гарсан эмгэнэлт явдлын дараа буруугаа хүлээн сайд нь хамгийн түрүүнд огцордог. Гэтэл манайд доогуур ядарсан нэгэндээ хариуцлага хүлээлгэх гэж зүтгэдэг. Магадгүй энэхүү ослын хэргийг жолооч үүрээд гарах байх. Харин А.Гансүх сайд зөөлөн суудалдаа тухлан суух байлгүй. Энэхүү ослын дараа автозамын стандартыг хүн бүр ярьж байна. Энхэл донхол энд тэндгүй байх нүхийг тойрч гарах гэж байгаад нарийхан замын хажуу руу орж осолддог байдал орон нутгийн замд энгийн үзэгдэл болжээ. Энэ бүхний хариуцлагыг дан ганц жолооч үүрэх ёстой юу А.Гансүх сайд аа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ухаан дутуу 2014-07-02 12:32:33
    наадахад чинь тийм ухаан бахйгүй тархи нь дутуу хөшэсөн эрэмдэг шүү дээ
  • dorj 2014-06-24 10:24:40
    Ug n udiid AN ard tumnii tuluu setgeltei baisan bol Gansukhee ali hediin uuchlal guilgaad ogcoruulchih baisan um. 2016 on ard tumen min AN buu dahij erh olgo ard tumnii amdral doroitsoor l bna. Muu sain ch MAN nam n arai deer baijdee
    • bataa 2014-06-24 11:04:58
      Ийм тохиолдолд хүргэсэн системийг засаж чадаагүй сайд огцрох хэрэгтэй. Энэ бол сайд хүний ёс суртахуун байх ёстой.
  • bataaa 2014-06-24 09:55:34
    ene osol bolohoos yag 7 honogiin umnu baganuuriin avtobus tend osoldson ,teriig ene hed tas nuuj baigaa,baganuuriihan medej baigaa
  • зочин 2014-06-24 09:44:43
    Манай зам бол зам биш там. Ийм байж гадны хөрөнгө оруулагч дуудна гээд ичих ч үгүй гүйлдээд байхыг хараад өмнөөс нь ичих юм.Жирийн иргэд нь амгалан тайван,эрүүл саруул амьдрах ямар ч баталгаагүй улс,манайх.Дээд удирдлагууд нь бүгд хошгоруулагчид
  • АН гарахгүй 2014-06-24 09:16:02
    АН дараагийн сонгуулиар гарахаасаа ч өнгөрлөө. та нар хараал байгаарай сонгууль болонгуут монгол хүний амь нас нтр гээд хуцаж өгнө дөө. тээд өөрсдийнхөө одоогийн хийж байгаа үйлдэл бүхний эсрэг сурталчилгаа явуулна.
  • Зандаа 2014-06-24 08:55:45
    Энэ тэнэг юм шиг бөөрөнхий хэлтэй амьтанд хүний сэтгэл байдаггүй юм байлгүй дээ. АН үнэндээ хэрэг алга
  • irgen 2014-06-24 05:48:11
    Neg hun zugaalj bgad munginaad yavj bhad n ongotsoor haij oron dayar shuuguilj daraa n olloo gej huurdug tur barigchidaa!!!! Ta nariig tejeedeg ard tumen 6 hun (tuuruh bish) ami nasaa aldaad40 garan hun gemtcheed bhad ta nar arai ch de. Yamar archaagui am
  • oogoo 2014-06-24 05:45:47
    Áèäíýýñ ìºí㺺 àâäàã áàéæ áèäíèé àìü íàñ ýä õºðºíãèéã ñ¿éòãýæ áàéäàã. Ìàøèí ýäâðýëèéí ìºí㺺 áèä òºðººñ íýõýõ þì áèø¿¿
  • Puujee 2014-06-24 04:38:02
    Энэ аваарт замын байдал нөлөөлсөн болов уу. Монгол улсын авто замын асуудал ийм л байдалтай байгаа шүү дээ. Сэлэнгэ Улаанбатарын зам бол манай улсын гол зам. Гэтэл өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Монгол улс чинь улс л юм бол анхаарах хэрэгтэй биш үү
  • ogtzor 2014-06-24 04:22:52
    gansukh said boliosoo suudlaa busdad tavij uguuch yu ch hiideggui yum baij zam gej tam l baigaa sh dee er ni eniigee meddiin muu
  • Gutamshig 2014-06-24 03:26:12
    Gansukh said \"zam teever\" gedeg oilgoltod \"xyn teever\" gedegiig bagtaadaggui said shyy dee...
  • Арчаагүй 2014-06-24 03:23:15
    Зам гэж арай л дэндүү бгаан нь үнэн шүү дээ, Замын тендер авсан компаниуд нь ,насны юм хийвэл дараа нь ажил олдохгүй гэж хийдэг гэсэн тэр л үнэн юм даа, Өөрсдөөсөө бурууг хайх ухамсар одоогийн төрийн түшээдэд байх нь битгий хэл үнэр нь ч байхгүй, Халдашг
  • Иргэд 2014-06-24 03:01:10
    Түүнд зам тээврийн аймшигт ослууд ямар ч хамаагүй гэж үзэж байгаа юм байна даа. Одоогийн засгийн газрууд ийм л ёс зүйтэй хүмүүсээр дүүрсэн сайд нартай юу?
  • uher saidad 2014-06-24 02:39:34
    ta nar dotroo huh ineed chine hurch bgaa biz lav. zuulun suudlaasaa buuj haragdaach geed heev 1 bna uu. udahgui nas baragsadiin sunsnuud tantai uulzanaa uher saidaa.
  • багш 2014-06-24 02:31:36
    Зам тээвэр хариуцсан сайдыг огцруулаач ээ! Нөгөө МАН, бие даагчид яагаад огцруулах ажлаа хийхгүй байна аа! Орон нутгийн зам дээр осолдсон хэдэн ардын амь үнэгүй юу!
  • MONGO IDEGSED 2014-06-24 01:50:49
    ORON NUTGIIN ZAM GEJ ARAI HETERHII NEG SAIN JAPANUUDIIN HIIDEG SHIG NASNII ZAM HIIH GEHEER ED NART JIL BUR IDDEG MONGO BHGUI BOLCHIH GED BGAA UM CHIN YAJ CHANARTAI ZAM HIIHEE BODHOVDE JIL BURL OCHNOON 100 SAYAARNI ZASCH NOHMOR BOLHIIN ARAI HETERHII HAIRAN
  • UB man 2014-06-24 01:39:47
    Naad dylii chin Jenco-g yu gej heleh bol geed helee unjuulaad suuj baigaa.