Төв цэнгэлдэхийн шинэ сандлуудыг өнөөдрөөс суурьлуулж эхэлнэ
 Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил эхлээд буй.

Албаныхны хэлж буйгаар энэ жилийн наадмын талбай өнгө зүс орон шинэ сандлуудаар гоёно. Төв цэнгэлдэх хүрээлэнд гэхэд л 13.600 сандал шинээр байрлуулахаар болсон билээ. Тэгвэл Цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтын түшлэгтэй сандлуудыг өнөөдрөөс эхлэн байрлуулж эхэлнэ. Эдгээр сандлыг худалдан авахад нийт 200 сая төгрөг зарцуулсан юм.

Дашрамд дуулгахад,  “Монгол наадам” цогцолборт энэ жил шинээр дахин 3000 суудал тавина.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.