Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10 цаг 40 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт асууж хариулт авсан. Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувийн саналаар дэмжив.

Ингэснээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч уг хуулийн төслийг Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдтэй хамтад хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул энэ удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.