ДАШТ-ний шөвгийн 16-гийн эхний учраанууд тодорхой боллоо
Өнгөрсөн шөнө ДАШТ-ний А, В хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа. Ингээд А хэсгийг нэг тэнцээ хоёр хожилтой зохион байгуулагч Бразилийн шигшээ баг тэргүүлсэн бол хэсгийн хоёроор Мексикийн шигшээ баг шалгарлаа. Харин В хэсгийг Нидерланд гурван хожил буюу 100 хувийн амжилтаар итгэл төгс тэргүүллээ. Энэ хэсгийн хоёроор гарсан баг энэ ДАШТ-нд аварга болохын төлөө оролцож буй Бразилтай шөвгийн 16-д тулах учир хэсгээ тэргүүлэхийн тулд нэлээд хичээх шаардлагатай байсан ч улбар шарууд Чилийн шигшээд боломж өгсөнгүй. Ингээд Чили Бразилийн шигшээтэй хасагдах шатанд тоглохоор боллоо. Энэ хоёр багийн хувьд өмнөх дэлхийн аваргад энэ шатанд мөн таарч байсан юм. Чилийн шигшээ нягт хамгаалалттай тун сайн тоглолтыг үзүүлж байгаа учир Бразилийн шигшээ баг хичээх хэрэгтэй болж байна. Өнгөрсөн шөнө болсон Нидерландын эсрэг бөмбөг илүүтэй эзэмшиж гоолын боломжийг ч олон удаа гаргаж байсан Чилийн багийхан 77 болон 92 дахь минутанд гоол алдсанаар хэсгээ тэргүүлэх боломжоо алдсан юм.




 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.