Хууль тогтоомжийн тухай хуулийг 2017 оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэнээр баталлаа. Уг хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа дэд хорооны нэр өөрчлөгдөж Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо боллоо.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 81.4 хувийн саналаар баталлаа. Уг хуулийг баталснаар хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын нэгэн болж өөрчлөгдөж байна.

Монгол Улсын Их Хурлаас Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталж, 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.  Хууль тогтоомжийн тухай хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан,  олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан аргачлалуудыг боловсруулж батлах шаардлагатай гэж үзэн хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байхгүй болно.

Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.