АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хангахад 20 тэрбумыг төсөвлөжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Санал асуулга явуулахтай холбогдон гарах зардал, түүний төрөл, санал асуулгын зохион байгуулах сонгуулийн байгууллага түүний бүрэн эрх, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг арилгах, санал авах газар, хугацаа, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, өргөдөл шийдвэрлэх харъялал журамтай холбоотой харилцааг Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлахаар хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүлэв.

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийж, мөн л эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуулийн төсөл нь АСЕМ-д ашиглах авто машин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотой юм. АСЕМ-ийн бэлтгэл ажлыг зохион байгуулахад ГХЯ-нд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хятадын талаас 15 сая ам.долларын өртөг бүхий бараа таваар, Европын орнуудаас нэг удаагийн хурлыг зохион байгуулалцах зэргээр тусалж байгаа аж. Машинуудыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн мөнгөөр оруулж ирж буй. АСЕМ-ийн зочдод зориулсан барилгуудыг хувийн хэвшил Хөгжлийн банкаар дамжуулан зээл авч өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа гэх мэдээллийг өгөв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бор 2016-02-05 01:53:24
    АСЕМ-д ч ганц алуулж байна даа. АСЕМ хийлээ гээд юу дээрдэх юм бэ. Өр багасах юм уу, өлсгөлөн зогсох юм уу. Хэнд хэрэгтэй юм болоод байна даа. Хөөрхий ГОК-ынхон...
    103.26.194.198
    Мэдэгдсэн Хариулах