Ж.Батзандан гишүүний ахалсан хуулийн төсөл батлагдлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгээр баталлаа. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

 Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ олон улсын гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэж болохоор, түүнчлэн хяналтын шатны шүүх хэргийн хоёр болон түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэхээр заасныг тус тус хасах, хариуцагч зөвхөн захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байх, захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгох зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-02-18 13:35:31
    Batzandan ahigaa HAAIH surguuliin zahirlaar tavih gej zutgeed odoo orlogch ded zahirlaar ajilladag gesen. Shudarga durtei.
    202.179.11.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-04 08:27:53
    Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг юу гэж магтаад байна аа, 7 сарын 1-ний хэргээр шоронд байх ёстой нөхөр
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • НАРАНБАТ 2016-02-04 08:04:42
    ЗАНДАН ГИШҮҮН МУНДАГ ШҮҮ. ИЙМ ХЭДЭН ЗАЛУУ БАЙХАД МОНГОЛЫГ АВААД ЯВНА. УГААСАА ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛСАН Л БОЛ БАТЛУУЛДАГ Л ХҮН ДЭЭ. ХУУЛЬ НЬ Ч ЧАНАРТАЙ САЙН...
    202.179.28.187
    Мэдэгдсэн Хариулах