Э.Эрдэнэжамъяныг энэ суудалд хадчихаагүй биз дээ
Бичгийн хэрүүл хэмээн онцлох болсон шалтгааныг та харлаа, уншлаа. Ердөө л нэг улсын дэд сайд Интерполд захидал явуулж төрийн албан хаагчийн журам, дүрэм зөрчсөн төдий зүйл. Гэхдээ асуудал өөрөө ноцтой. Яагаад гэвэл төрийн “жижигхэн” албан тушаалд очсон атлаа эрх мэдлээ хэтрүүлж улсынхаа нэр хүндийг шороотой хутгаж байгаа энэ нөхөр цаашдаа үүнээс том албан тушаалд очвол юу ч хийж мэднэ гэдгээ харуулсан явдал юм.
 
Гэхдээ энэ хэрэгт тэгтлээ ач холбогдол өгч хоёр жил зарцуулах асуудал бол биш. Тэгж ярьвал 10 хүрэхгүй хоногт ч шийдэж болох л асуудал байсан юм. Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж нэр хүндээ намынхаа төлөө ашигласан гэдгээ Э.Эрдэнэжамъян хүлээн зөвшөөрөөд асуудлыг шийдчихсэн бол хоёр жил ингэж “заваарч” суухгүй байлаа. Тэгэхээр манай хууль хяналтынхан албан тушаалтны хэргийн өмнө ямар хүчин мөхөс вэ гэдгээ батлаад харуулчихлаа. Энэ жишээ зөвхөн нэг удаагийнх. Өчнөөн олон хэрэг жил дамжиж, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явж л байна. Гэтэл ядарсан нэгэнд хууль гэрлийн хурдаар үйлчилдэг. Шүүх хурал бараг л мөрдөн байцаалт явагдаж дуусаагүй байхад болж арав, хорин жилээр ялладаг билээ.
 
Дэд сайдын хэрэг одоо ч дуусаагүй. Дуусахгуй үргэлжилсээр 2016 оны сонгуультай золгож магадгүй байна. Учир нь Улсын
дээд шүүх гэх мэтээр цаашаа үргэлжилнэ. Дэд сайдын суудлаасаа ч буухгүй биз. Шүүхийн тогтоол зөвхөн ор нэр төдий, анхаарал сарниулах гэсэн үйлдэл болж байгаа. Улс төрийн соёл гэдэг зүйл манайд байхгүй гэдгийг ч албан тушаалтны энэ хэрэг нотолсон билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг шүүх шийдэхээс өмнө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэр үедээ л хүн ёсоор суудлаасаа буух байв.
 
Би улсад биш намдаа үйлчилнэ гэдгээ хэлээд суудлаа өгөөд Н.Энхбаяр даргынхаа төлөө тэмцэх байв. Харамсалтай нь Э.Эрдэнэжамъянд ч, түүнийг энэ суудалд суулгасан намынх нь албан тушаалтнуудад ч ийм соёл байсангүй. Ичих ч үгүй “Би энэ албан тушаалд намынхаа шийдвэрээр суусан. Тиймээс намын даргынхаа төлөө цаашдаа ч тэмцэнэ” гэж хэлээд сууж байсан билээ. Дан ганц намын эрх ашиг, улс төрийн сандал суудлын тохироо хийсэн учраас улсынхаа нэрийг баастсан дэд сайддаа хариуцлага тооцож чадахгүй, бөөрөнхий шийдвэр гаргаж сууна. Э.Эрдэнэжамъянд ногдуулсан ялыг хөнгөдсөн гэж дүгнэдэг хүмүүс олон бий. Яагаад гэвэл, тэр хувь хүнийхээ хувьд бус төрийн албан тушаалтан, шийдвэр гаргах төвшний, бүхэл бүтэн нэг улсын хуулийн салбарыг төлөөлж байгаагийн хувьд байж боломгүй алдаа гаргасан юм. Гэвч одоо энэ бүхэн худлаа болж байна. Хэвлэл мэдээлэл энэ хэргээс анхаарлаа салгавал асуудлыг шууд орхих байсан юм. Сэтгүүлчид анхаарлынхаа  гадна орхихгүй байгаа учраас түүнийг ялласан болж жүжиг тавьж, өнөөх нь ял авсан болж мэдээлэл хийж хоёр жил ард түмнээр тоглов.
 
Одоо хангалттай баймаар. Үнэхээр л Монголын шүүх хүчтэй, эрүүл гэдгээ батлан харуулахыг хүсч байгаа бол дэд сайдынхаа асуудлыг нэг тийш нь шийдмээр байна. Тэгж чадахгүй бол улс төрийн тохирооны өмнө бид хүчгүй юм гэдгээ зарлах цаг нь болжээ. Алийн болгон ингэж нүглийн нүдийг гурилаар хуурч, цаг нөхцөөсөн шийдвэр гаргаж нэг хүний бичиг, цаасны төлөө хоёр жилийн ажлаа зарцуулж суух вэ. Э.Эрдэнэжамъянаас илүү дэд сайдын ажлыг өлхөн хийчих туршлагатай хуульч Монголоор дүүрэн байна. Заавал намын тохироо байдаг бол өөр залуус МАХН-д дутагдаагүй гэж найдъя. Энэ хэргийг шийдсэнээр эцсийн дүндээ юу харуулах гэж байгаа юм түүнийгээ харуулчихмаар байна. Шүүх шударга гэдгийг үү, эсвэл Э.Эрдэнэжамъяны үйлдлийг дахиж битгий давтаарай гэж эрх мэдэлтэй, албан тушаалтай ойворгон залууст сануулга өгөх гэсэн хэрэг үү. Түүнийгээ л харуул. Үнэгүй жүжиг үзсээр одоо залхчихаад байна. Э.Эрдэнэжамъян дэд сайдад улс төрийн өчүүхэн соёл байгаа гэдэгт найдъя. Ард түмнийг хүндэтгээд шүүхийн шийдвэрийг хүлээж аваад огцрох уу, аль эсвэл ширэн нүүрлээд суудалдаа шигдэж хуулийн байгууллагыг инээдэмтэй байдалд оруулах уу гэдэг сонголтоо хийе.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • luivarchidiig vzen yaddag mongol 2014-06-24 02:28:30
    Mongol daraagiin 50 jild ch sergeheergvi yalzarchee OYUNII DOROITOL,TARHINII TURAAL,MULGUIRAL
  • Зочин 2014-06-24 02:24:41
    Бор оймсонд хавчуулагдаж олон маанаг төрд шургалсны гай одоо гарч байна даа. Энхбаяр цаагуураа монгол улсыг том хорлож байна. Энхбаярт барьцаалагдаж босгосон шинэчлэлийн нэртэй түүхэн дэх хамгийн тааруу засгийн газар Монгол улсыг элгээр нь хэвтүүлж дуусла
  • Zochin 2014-06-24 01:12:50
    Нөөд нөхөр чинь 10 жилдээ муу сурдаг л амьтан байсан шүү дээ, Скаут энэ тэр гээд далдаганаад явдаг нөхөр байсан. Хэзээ завандаа дэд сайд майд вэ, ядаж нэг газар ахлах, хэлтсийн дарга хийгээд үзчих хэрэгтэй шүү дээ