Осол болсон газрыг “хар цэг” гэж нэрлэдэг байжээ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны замд ноцтой авто осол гарч, зургаан хүн харамсалтайгаар амиа алдсан.Тэд Сүхбаатар аймгаас Улаанбаатарын чиглэлд явсан “Дайчинсүх” компанийн “Hyundai bus” маркийн 0522 СҮА улсын дугаартай хот  хоорондын зорчигч тээврийн автобусанд сууж явсан юм. Осол өглөөний 07:40 цагт гарсан бөгөөд автобусанд сууж явсан  44 хүн гэмтжээ. Тэднийг Налайх дүүргийн эмнэлэгт яаралтай хүргэн тусламж үзүүлж, улмаар 11:00 цагийн үед ГССҮТ-д хүргэсэн байна. Ингээд осолдсон хүмүүсийг бүгдийг хэвтүүлэн   эмчилж байгаа бөгөөд нэг хүн ухаангүй байгаа аж. Уг осолдсон автобусанд долоон сартайгаас 18 хүртэлх насны 14 хүүхэд байжээ. Үүнээс гадна гурван жирэмсэн эмэгтэй явж байжээ. Жирэмсэн эхчүүдийн хувьд нуруу нугасны гэмтэлтэй байгаа аж. Харин ураг хэвийн байгаа хэмээн ГССҮТ-ийн эмч нар мэдэгдсэн юм. Нас барсан зургаан хүний хувьд гурав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ.

Энэхүү ноцтой осолтой холбоотойгоор Зам тээврийн дэд  сайд Х.Ержанаар ахлуулсан ажлын хэсэг хохирогчдын эрүүл мэндийг  хамгаалах , тэдэнд учирсан хохирлыг барагдуулах талаар хуралдсан байна. Түүнчлэн энэ асуудлаар Улаанбаатар хот дахь аймгийн нутгийн зөвлөл болон ажлын хэсгийнхэн хохирогчдын ар гэрийхэнтэй уулзаж нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газарт хаалттай хуралдсан энэхүү уулзалтанд осолдсон иргэдийн ар гэрийнхний хэд хэдэн төлөөлөл ирсэн байлаа. Түүнчлэн тухайн автобусанд сууж явсан хохирогч ч мөн ирсэн юм. Энэ үеэр эдгээр хүмүүсээс зарим зүйлийн талаар тодрууллаа.

Автобусанд сууж явсан иргэн Н: Маш хурдтай явж байсан санагдаж байна

-Таны биеийн байдал ямар байна вэ, хаанаа гэмтэл авсан бэ?
-Миний бие гайгүй байна. Толгой жаахан өвдөж бие маань хөшингө байгаа.

Тухайн үед яг юу болсон бэ? Зарим хүмүүс нь автобусыг хурд хэтрүүлж явсан гэсэн харин зарим нь суудлын жижиг тэрэг гэнэт гарч ирсэн тул замын хажуу руу орсон гэсэн энэ талаар тодруулахгүй юу?
-Би автобусанд унтаад явж байсан болохоор сайн санахгүй байгаа. Гэнэт хүмүүс хашгираад л байсан. Тэгээд нэг сэрсэн нь эмнэлэгт сэрсэн. Гэхдээ автобус маш хурдтай явж байсан санагдаж байна. Өөр зүйл санахгүй байна.

-Та даатгалтай юу?
-Тиймээ даатгуулсан байсан.

Хохирогчийн ар гэрийн хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Д-гийн ээж

-Танай охины чинь бие ямар байна вэ?
-ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Амь наснаас нь холуур өнгөрсөн ч биеийн байдал нь тийм сайн биш байгаа. Миний охин Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд банкинд эдийн засагчаар ажилладаг. Тэгээд наашаа ирж яваад ийм юм болчихлоо.

-Охин чинь даатгалтай байсан уу?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ийнхүү зарим хохирогч болон ар гэрийнхэн ярьсан юм. Харин энэхүү уулзалтанд оролцохоор ирээд байсан Тэнгэр даатгал компанийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэхишиг дараах зүйлийг ярьсан юм.

Хохирогчдод 1-3.5 сая төгрөгийн нөхөн олговор олгоно
“Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан 50 гаруй хүнтэй автобус осолдсон хэрэг гарлаа. Уг автобусанд сууж явсан зорчигчдоос 21 хүн нь манай Тэнгэр даатгал компаниар сайн дураараа даатгалд хамрагдсан байсан. Тиймээс бид эдгээр даатгалтай хүмүүст 3.5 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг биеийн байдал, гэмтэл зэргийг харгалзахгүй шууд олгоно. Мөн манайд даатгуулаагүй ч гэсэн осолд орсон бусад хүмүүүст ч мөн биеийн байдал харгалзахгүй нэг сая төгрөг олгохоор болсон. Түүнчлэн нас барсан зургаан хүний дөрөв нь манай компаниар даатгуулсан байсан болохоор тэдний ар гэрийхэнд 3.5 сая төгрөг  олгож, даатгуулаагүй хоёрынх нь ар гэрт тус бүр нэг сая төгрөг олгоно” гэсэн юм. Дашрамд дуулгахад хөдөө орон нутагт зорчиж буй иргэдийн хувьд сайн дурын үндсэн дээр даатгуулах ёстой байдаг юм байна. Өмнө нь зардлын мөнгөн дээр нь даатгалын мөнгө нэмж албан журмаар даатгадаг байсныг өөрчилсөн байна. Ингээд уг  осолдсон автобусанд сууж явсан иргэдийн тал орчим хувь нь 400 төгрөгөөр сайн дураараа даатгалд хамрагдсан байжээ.

Ослоор амиа алдсан иргэд 18-58 настай байжээ
Уг ослын улмаас 41 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний 27 нь одоо хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тэдний дунд 6 болон 8 сартай жирэмсэн бүсгүйчүүд байгаа юм. Харин бусад 14 зорчигчийг гэрт нь гаргажээ.Түүнчлэн амиа алдсан зургаан хүний дунд долоон сартай хүүхдээ тэвэрч явсан 27 настай О бүсгүй байсан юм. Тэрбээр ослын улмаас газар дээрээ амиа алдаж, долоон сартай хүүхэд нь аавтайгаа үлдсэн юм. Ээжээсээ өнчирч хоцорсон түүний долоон сартай хүүхдийг өдгөө угжаар хооллон, аавынх нь дүү охин харж байгаа аж. Амиа алдсан зорчигчдын хамгийн залуу нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн 18 настай эрэгтэй Б бол хамгийн ахмад нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн 58 настай З байсан гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Осолдсон автобус техникийн хувьд бүрэн бүтэн ямарч асуудалгүй байсан
Өчигдөр болсон хаалттай хуралд автобус компанийн төлөөлөл болоод Сүхбаатар аймгийн тээврийн газрын албаны хүн ирсэн юм. Энэ үеэр иргэдийг тээвэрлэж явсан автобусны хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй бүрэн бүтэн байсан гэдгийг хэлсэн. Одоогоор осолдсон шалтгааны дүгнэлт гараагүй байгаа бөгөөд цагдаагийнхан ажиллаж байгаа аж. Харин осолдсон зорчигчдын хувьд нэг хүн ухаангүй байгаа бол бусад нь ГССҮТ-ийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Уг осол болсон газрыг “Хар цэг” гэж нэрлэдэг
Энэ мэт орон нутгийн замд ноцтой осол гарах болсныг иргэд хөдөө орон нутгийн автозамын стандарттай холбон тайлбарладаг. Хоёр машин зөрж өнгөрөхөд шүргэлцэхээр нарийн байдаг бөгөөд эвдрэл гэмтэл маш ихтэй байдгаас жолооч нар тойрч гарах гэж байгаад замын хажуу руу орж осолддог гэдгийг хэлдэг. Уг ослын хувьд Цонжинболдогийн орчимд осолдсон бөгөөд тэр хавийг цагдаагийнхан болон иргэд “Хар цэг” хэмээдэг юм байна. Учир нь  эргэлттэй энэ газарт байнга шахуу осол гардаг байжээ. Уг ослоос долоо хоногийн өмнө мөн осол болсон байжээ. Энэ зам огцом эргэлттэй нарийхан зам учир ийнхүү осол ихээр гардаг аж. Уг нь орон нутгийн замын өргөн долоон метр байх ёстой хэмээсэн байдаг ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж нарийн зам тавьдаг хэмээн албаныхан хэлж байна.


 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-25 08:15:15
    ih haramsaltai bn tiim evgvi gazar baisan ym bol zamiin hashlaga hiih heregtei shdee
  • хашир чоно 2014-06-24 19:52:38
    Анхааруулах тэмдэг тавих хэрэгтэй, мөн жолооч нар дүрэм, тэмдэг тэмдэглэгээгээ дагадаг байх хэрэгтэй. Иим бага үнээр даатгуулсан юм чинь жолоочид амь насаа даатгачихаад тайван явж болохгүй шүү дээ. Зохих шаардлагаа бүх шатанд аль аль тал нь тавьж шийдвэрл
  • Mongol 2014-06-24 17:25:48
    bi ene zamaar bainga yavdag.yag ter evgui ergelttei gazar bna.jolooch hun oi togtoolt sain baih heregtei.yavhad evgui gesen gazaraa hurdaa hasaj yavah heregtei shuu.gol ni hurd shuu.hot hoorond niitiin teevert suuj bui humuus joloochin bainga hyanalt tavi
  • Gursed 2014-06-24 10:36:07
    jolooch mash muu baij 100% buruu tiim zamd aytaihan hurdaa taaruulaad yavj boloh baisan daa
  • Zandan 2014-06-24 09:10:56
    Tiim aimaar zam ym bol ydaj temdeg temdeglegeeg ni todoos tod tomoos tomoor hiij tavimaar ym bn daa. Hen ch harsan bolgoomjilg anhaarch ydaj boldoggui ym bol hund araagaaraa udaan ch boltugai ybaad ongoroh heregtei ym ym daa
  • fgffgf 2014-06-24 08:17:22
    Evgui ergelt dee
  • zochin 2014-06-24 07:49:41
    ene havar neg bagsh huuhen yag ene toirog deer osoldoj burhan bolson doo,hoorhii,hariutsdag hun baidag bol zasmaar ym daa,darga saidiin neg n osoldvol dor n yanzlax baix daa
  • zochin 2014-06-24 03:27:11
    ene zamiig tawisan AAN bolon yg tuhain uyed huleej awsan mergejliin hynaltiin baitsaagch nariig shuuhed ugwul taarna aliin bolgon uhej uregdej bhuu mongolchuudaa muusain lalruud heden haltar tugrug awaal bolson boloogui zam huleej awdagaas l iim yum bolj
  • irgen 2014-06-24 01:11:27
    Iimerhuu gazruudad tomhon shig anhaaruulah temdeg tavij boldoggui yum bh da. Osol ih gardag gazriin sudalgaa garsan bsan shu de