"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай мэдээлэл хийнэ
09.00 цагт: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр шинээр байгуулагдаж буй “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд /Хөдөлмөрийн биржийн байр/ болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
 
11.00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн хурал болохтой холбогдуулан Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.
 
11.00 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.
 
11.00 цагт: БНХАУ руу үхэр, хонь, ямааны мах гаргах эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзаж, батламжийг нь гардуулна. Арга хэмжээ МХЕГ-ын хурлын танхимд болно.
 
11.30 цагт: "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт: Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан хүлээлгэн өгөх ажиллагаа Барилгын Политехник коллежид болно. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Австралийн Элчин сайд Ж.Лангтри нарын албаны хүмүүс оролцоно.
 
12.00 цагт: "Дэлхийн хавдартай тэмцэх өдөр"-ийг тохиолдуулан энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй  иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих тухай гэрээнд  гарын үсэг зурах арга хэмжээ УБТЗ-ын төв байранд болно.
 
14.00 цагт: Хүлэмжийн агропаркийн танилцуулга Японы соёлын товд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sisi 2016-02-04 01:52:44
    Энэ балай Гүндалайг шар хадны эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй
    103.9.90.2
    Мэдэгдсэн Хариулах
  • basaa 2016-02-04 00:20:29
    ÿíäàëàé îäîî õýðýãã¿é äýý Õàðèíà Õ¯Í íàìûã ñîíãîõ áîäîëòîé áàéãàà
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах