"Диплом аян"-ыг дэмжье
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгт оролцож, гадаадад сургууль төгсөөгүй тухайгаа үнэнээр нь өчсөн. Үнэнд гүйцэгдэж, үсээ илж суусан эрхэм гишүүнд ядаж ганц ч диплом байхгүй болж таарсан байх, сүүлдээ. Эсвэл ганц “юм” байгаа ч гэл үү, юу билээ. Олон сургуульд сурч байгаад гарсан, сурах гэж байсан ч гэл үү. Толгой эргэмээр олон гадаад, дотоодын их, дээд сургуулийн нэр хэлээд, сурсан, сураагүй гээд байхаар дипломгүй ч юм уу, дипломтай ч юм уу мэдэхээ болиод байна.
 
Харин түүний сургууль төгссөн, төгсөөгүйг нэг хэсэгтээ л цахим сүлжээгээр хэлэлцсэний дараа гэнэт МАН-ын гишүүд “Диплом аян”-ыг эхлүүлэх нь тэр. Зарим гишүүд нь дипломынхоо зургийг оруулаад л. “Шилэн” Цогоо, Ё.Отгонбаяр гишүүн гээд хэд хэдэн хүн дипломоо үзүүлж, гадаад, дотоодод сургууль төгссөн гэдгээ баталж эхэллээ.
 
Улмаар УИХ-ын гишүүдээс авахуулаад нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа нөхдүүдийг дипломоо үзүүлэхийг уриалсан. Харин энэ аянд нэгдэж, дипломоо үзүүлж байгаа хүмүүс тийм ч их биш байх шиг байна. Зарим нь ч яршиг гэж тээр шааж байгаа байх. Зарим нь ч үзүүлэхээсээ ичиж байж болох. Бүр нөгөө хэсэгт нь үзүүлэх диплом байхгүй ч байж мэднэ. Ямар ч байсан аян хүчтэй өрнөөгүй л байна. Ер нь бол ийм аян өрнүүлэх нъ зүйтэй. Өнөөдөр Монголд цэвэрлэгчээр ажиллах хүнээс дээд сургуулийн диплом шаардаад байгаа. Дэлгүүрийн худалдагч хийхийн тулд 2-3 гадаад хэлтэй байх ёстой гэсэн шаардлага ч байдаг. Ер нь ажил орохын тулд өндөр шалгуур давах хүндхэн даваатай шүү дээ. Тийм байтал бүхэл бүтэн улс орны “жолоог” атгаж яваа хүмүүс яагаад ямар ч шалгуургүй байх ёстой гэж.
 
Төрийн ажил гэдэг цэвэрлэгч, худалдагч авахаас бага шалгууртай байх ёстой юм уу. Үгүй биз дээ. Манайхны зарим нь эх орноо гэсэн сэтгэлтэй л байвал сургууль төгссөн төгсөөгүй нь хамаагүй гэж ярих гээд байгаа. Тийм байж таарахгүй. Харин ч төрийн ажил хийж байгаа хүмүүс боловсрол мэдлэгтэй, чадвартай, туршлагатай байх ёстой. Заавал гадаадад сургууль төгссөн байх нь ч юу юм. Монголдоо ч болов дээд боловсрол эзэмшээд, боловсорсон байх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр манай УИХ-ын гишүүдээс эхлээд сургууль төгсөөгүй, дипломгүй гарууд байж л байна. Нийслэл, дуүргийн хэмжээнд ч дээд боловсролгүй гарууд тууж явдаг гэнэ билээ. Нөгөө “нам дагаад ам тосдож” яваа боловсролгүй харанхуй гарууд шүү дээ. Нам гэхээрээ л хэнийг ч хамаагүй албан тушаалд аваачиж тавьдаг байж болохгүй.
 
Хоёр том нам гэхэд л хамгаалагч, жолооч байсан төрийн ажлын туршлагагүй, боловсролгүй гаруудыг даргын суудалд аваачаад тавьчихсан жишээ зөндөө л байна. Хэн хүнгүй л амны зугаа болгон ярьж байна. Тийм болохоор энэ мэт боловсролгүй дарга нарын үнэн мөнийг ил болгоход “Диплом аян” их хэрэгтэй байгаа юм. Тийм болохоор МАН-ынхан энэ аянаа жаахан идэвхжүүлээд өгөх хэрэгтэй. Одооноос нэр заачихгүй юу. Их хурлын 76-гаас эхлээд нэр заагаад, дипломыг нь олон нийтэд үзүүлэх хэрэгтэй. Бараг бүгдээрээ л гадаадад сургууль төгссөн, өндөр боловсролтой, олон хэлтэй гээд л байдаг. Яг яс юман дээрээ “Босоо” Ганбаа шиг юм болж магадгүй л юм. Ер нь энэ төрд үнэн хэлдэг хүн байх биш. Дипломыг нь, төгссөн сургуулийнх нь захирлын гарын үсэг, тамга тэмдэг, бүр яамны баталгаажсан бичигтэй нь үзэж байж л итгэхгүй бол горьгүй нь.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР 2016-02-21 06:43:30
    ЗӨВ ШҮҮ
    59.153.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭЭЭ.... 2016-02-04 10:00:34
    ПӨӨХ ..ИЙМ ОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН УЛСУУД ЭНЭ ТӨРИЙГ УДИРДАЖ БАЙСЫМ БОЛЖ БАЙНА УУ. ДАНДАА МАЛААС ДОР ЮМНУУД ГЭЭД ЗҮХЭЭД БАЙДАГСАН. ЯАХААРАА ХӨГЖИДГҮЙМ БОЛ...
    202.179.27.134
    Мэдэгдсэн Хариулах
  • basaa 2016-02-04 00:18:27
    Áèäíèé íýã õèéðõýë ýíý áóþó àíêåò ýð¿¿ë ¿¿ ãýæ ýõýëìýýð ìàíàéõ ÿìàð áîëîâñîðîëòîé âý ãý...
    112.72.12.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Oorsdiigoo hicheeh 2016-02-03 18:01:04
    Er ni hamgiin ih huuramch diplom MAN-aas garna shuu manai uvurkhangaid.
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-03 17:56:13
    A.Letsenz geed unet tsaas zohion zarchaad Mongolin baylag deer ezen suuhaa boiochee Ene bol ard tumnii tolgoi ugaasan tsewer luiwar bolj bna Mongolih bidniih
    112.72.11.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-03 16:28:16
    Зөв зөв сайн шалгаж нягталж нэгмөр болгож авах хэрэгтэй. Худлаа ярьдаг хүмүүс хулгай хийхээс ер буцахгүй байдагийг түүх гэрчилнэ шүү. Дипломоо үнэнчээр үзүүлье....
    151.159.105.0
    Мэдэгдсэн Хариулах
  • яч 2016-02-03 09:11:20
    Шилэн Цогоо чинь Англид сургууль төгсөөгүй штэ. Юу үзүүлээд байна.
    150.129.140.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-02-03 07:41:08
    Ene mash zuv sedev hundsun bna. UIH-iin gishuun huuramch diplomto bna gedeg bol eruugiin gemt heregshdee.
    122.201.17.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ravdan 2016-02-03 07:26:24
    UIH-n gishuun tov.J.Enhbayr Maastricht-n surch bsn gej bichsen baidag!ene lalar kounist hudlaa shaaj baina!
    59.153.113.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУРАМЧ БАЛЖИННЯМ 2016-02-03 07:12:50
    ЗГ ХЭРЭГ ЭРХЛЭХЭД БАЛЖИНЯМ ГЭДЭГ РЕФЕРЕНТ ХУУРАМЧ КАНДИТАТ НАУК ДИПЛОМТОЙ ӨӨРӨӨ ЯМАРА СЭДВЭЭР ЗЭРЭГ ХАМГААЛСНАА ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
    • hehe 2016-02-04 05:30:49
      hereg erhlehiinhen shalgahgui dee tanil taliin haa huniig
      183.81.171.135
      Мэдэгдсэн Хариулах