“Ээрмэл” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав
Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 11-нд хуралдаж, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг шийдвэрлэжээ. Үүнд:

-“Ээрмэл” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Орхонбулаг” ХК , “Монсав” ХК -иудын үнэт цаасыг бүртгэлээс хасав.

-“Сэлэнгэ түмэн” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Гэгээн секюритиз” ХХК , “Өү Си Би” ХХК, “Марс капитал” ХХК, “Орчлон-Оюу” ХХК, “Глобаль траст секьюритис” ХХК, “Трейшурь капитал” ХХК, “Юу Би Би Ди” ХХК, “Соёмбо инвестмент” ХХК, “Чоно капитал” ХХК, “Зууны гарц секьюритиес” ХХК, “Скайхан капитал” ХХК, “Эм Эн Эс Ти Ти” ХХК -иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Санхүүгийн хөгжил инвест” ХХК -ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.