ОУХМ С.Сугарсүрэн бодифитнесийн төрөлд алтан медаль хүртлээ
Шри Ланка улсад болж буй бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнээс ОУХМ С.Сугарсүрэн эмэгтэй бодифитнесийн төрөлд алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр бодибилдинг, фитнесийн тивийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын тав дахь тамирчин болов.

Харин эрэгтэйчүүдийн фитнес төрөлд хүч үзсэн Ч.Цогтбаатар мөнгө, Д.Баасандорж хүрэл медаль хүртсэн байна. Үлдсэн зургаан тамирчин медаль авч чадаагүй ч бүгд шигшээд шалгарчээ. Манай бодибилдингчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан удаатай.

Манай багийн бүрэлдэхүүнд ОУХМ Н.Хүрэлбаатар, Б.Сугарсүрэн, Ч.Цогтбаатар, С.Мөнхтуяа, З.Уранзаяа, Д.Өлзийхишиг, Л.Батболд, М.Баасандорж, О.Бодьболд тэргүүтэй тамирчид 75 болон 55 кг-ын хоёр жинд мастер фитнесс,боди фитнесс, бикини фитнесс төрлүүдэд өрсөлдөж буй юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tamirchin 2014-07-08 10:25:31
    sugaraa hvrel awsiishdee
    202.126.89.166
    Мэдэгдсэн Хариулах