Зөрчил илэрсэн 219 хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгээд эхэлжээ. Одоогоор хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгөөд байгаа аж.   

15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхөнгай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ. Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 400 гаруй хүнийг хамруулсан сургалт зохион байгуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 570 хүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.