Цэцийн үйл ажиллагааг цахимжуулна
Үндсэн хуулийн цэц нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш техник, технологийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн програм хангамж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж чадаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2008 оноос Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-д шийдвэрээ байршуулж, олон нийтэд хүргэж иржээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өөрийн үйл ажиллагааг цахимжуулан, техник, технологийн хангамжийг сайжруулах зорилгоор 2012-2015 онд төрийн холбогдох байгууллагад төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хөтөлбөр боловсруулан өргөн мэдүүлж байсан боловч хөрөнгө мөнгөний эх үүсвэр олдоогүйн улмаас шийдэгдээгүй өнөөг хүрсэн байна.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс эхлээд гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг бүртгэж, боловсруулах програм хангамжийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын явцыг цахимжуулах, ил тод болгож нийтэд видео, аудио хэлбэрээр хүргэх зорилтоор Үндсэн хуулийн цэцээс Мэдээлэл, технологийн төсөл боловсруулан хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж эхэлжээ. 

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулснаар иргэдийн үндсэн эрхийн хяналт, баталгаа сайжирч, орон нутгаас өргөдөл, мэдээлэл гаргах үйл явц хялбаршин, мэдээллийн ил тод байдал хангагдах боломж бүрдэх аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-02-03 01:36:44
    ЭНЭ АМАРСАНАА ГЭДЭГ ХҮН ЧИНЬ ҮНЭНДЭЭ УИХ-ЫГ АТГАХ ГЭСЭН САНААТАЙ НӨХӨР БАЙЖ ДЭЭ.ЯГ Л АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН ШИГ ӨВГӨН.АДАГ СҮҮЛД НЬ АМАА БАРИНА ДАА.МӨН ХӨЛДӨӨ БУСД...
    203.194.114.200
    Мэдэгдсэн Хариулах