Де Росси Уругвайн эсрэг хийх чухал тоглолтыг өнжиж магадгүй
ДАШТ-ний үхлийн хэсэг гэж нэрлэгдээд байгаа D хэсгийн нэгэн чухал тоглолт дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали,  хошой аварга Уругвайн шигшээ багийн хооронд болно. Энэ тоглолтонд аль хожсон нь хэсгээсээ шалгарах бөгөөд хожигдсон нь Английн шигшээн хамтаар нутаг буцах юм. Энэ хэсгийн нэгээр Коста-Рикагийн шигшээ баг шалгарах нь бараг тодорхой болсон. Тэд Англитай тэнцэхэд л хангалттай. Тэгвэл Уругвай Италийн энэ чухал тоглолтонд Италийн багийн хамгаалагч Даниель Де Росси бэртлийн улмаас оролцож чадахгүй байж магадгүй юм байна. Тэрбээр Коста Рикагийн эсрэг тоглож байхдаа булчиндаа гэмтэл авчээ. Түүний шинжилгээний хариу өнөөдөр тодорхой болох юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.