Сонгуулийн сурталчилгааг ирэх зургаадугаар сарын 11-ний өдөр эхлүүлнэ
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ.
 
Өнгөрсөн долоо хоногт УИХ хуралдаж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 29-ний өдрөөр тогтоосон. Ийнхүү сонгуулийн санал авах өдрийг тогтоосноор сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хуваарийг СЕХ-ноос гаргасан байна. Энэ талаар СЕХ- ны дарга Ч.Содномцэрэн "Энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр лхагва гараг. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульд заасан. Мөн сонгуулийн тойрог байгуулж, мандатыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, тойрог мандатыг хэвээр нь тогтоосон. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу зохион байгуулна” гэлээ.
 
Энэ удаагийн сонгууль зохион байгуулах хуваарьт цөөн хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, санал авах цагийн хуваарь өмнөх жилүүдэд 07:00-20:00 цагийн хооронд байсан бол УИХ-аас сая баталсан хуулиар 07:00-22:00 цаг болж уртсаж байгаа аж. Гадаадад амьдарч буй иргэд ч энэ цагийн хуваарийн дагуу саналаа өгнө. Мөн хамгийн эхний санал хураалт буюу гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагаа ирэх зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд болох бол зургаадугаар сарын 28-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Зөөврийн битүүмжилсэн  хайрцгаар өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг авах юм.
 
Харин сонгуулийн сурталчилгааны тухайд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө буюу ирэх зургадугаар сарын 11-ний өдөр эхлүүлэхээр хуульд заажээ. Түүнчлэн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас тогтоох ёстой. Өмнө нь уг зардлыг СЕХ-ноос тогтоогоод нийтэд мэдээлдэг байсан бол энэ удаад ҮАГ-аас тогтоохоор хуульчилсан байна. Энэ удаад нэр дэвшигчдийг бүртгэх дээр мөн өөрчлөлт оржээ.
...Тухайлбал, санал авах цагийн хуваарь өмнөх жилүүдэд 07:00-20:00 иагийн хооронд байсан бол УИХ- аас сая баталсан хуулиар 07:00- 22:00 цаг болж уртсаж байгаа аж. Гадаадад амьдарч буй иргэд ч энэ цагийн хуваарийн дагуу саналаа өгнө...
 
 
Тодруулбал, өмнө нь тойргийн хороод бүртгээд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өгдөг байсан бол УИХ-д нэр дэвшигчдийг СЕХ бүртгэхээр болжээ. Энэ жил УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явагдахаар болсон билээ. Энэ талаар СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явагдах учир СЕХ маш их ачаалалтай ажиллахаар байгаа. 2012 оны УИХ-ын сонгуульд 540 орчим, аймаг, нийслэлд 2200 орчим хүн тус тус нэр дэвшиж байсан. Өмнө нь 13 субъект сонгуульд оролцож байсан. Тэгвэл одоо Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 24 нам байна гэсэн жагсаалтыг бидэнд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвших хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хуулийн хүрээнд өмнө нь жагсаалтаараа нэр дэвшсэн 28 хүний нэрийг бүртгэдэг байсан. Тэгвэл одоо 500-600 хүний нэрийг СЕХ-д бүртгэх боломжтой болсон.
 
 СЕХ нэр дэвшигчдийг хуульд заасан үндэслэлээр бүртгэхгүй байх боломжууд байгаа. Тодруулбал, сонгуулийн жил эхэлсэнээс хойш сонгогчдыг татах зорилгоор бэлэн мөнгө тараах, хөнгөлөлттэй үйлчилгээ явуулахгүй байх, дайллага, цайллага хүлээн авалт, гадаад, дотоодод аялуулах зэрэг хуульд заасан үйл ажиллагааг явуулсан нь холбогдох хуулийн байгууллагаар тогтоогдвол бид бүртгэхээс татгалзах болно” гэлээ. Түүнчлэн хүйсийн төлөөлөл буюу эмэгтэйчүүдийн төлөөлөл нь нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь байх ёстой. Тэгвэл энэхүү заасан хувьд хүрэхгүй бол СЕХ-оос тухайн нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх юм байна.
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баагий 2016-02-03 02:37:59
    энэ сонгуулиар нэр нь баастсан хүмүүсийг гаргах ёсгүй.
    183.81.169.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2016-02-02 03:26:41
    БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ЦАГААН, БАТСҮХ ТОЛГОЙЛСОН ЗҮҮН ГАРЫН МАФИЙ АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ БАЙНА. 1.АЙМГИЙН ПРОКУРОР...
    202.179.11.202
    Мэдэгдсэн Хариулах