К.Роналду нутаг буцахад ойрхон байна
ДАШТ-ний G хэсгийн хоёр дахь тоглолтууд 2:2-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Үхлийн гэж хэлж болохоор энэ хэсэгт  ДАШТ-ний өмнөхөн ФИФА-гаас гаргасан чансаагаар хоёр, дөрөвдүгээр байрт жагссан Герман, Португал болон Африк тивийн хүчирхэг багуудын нэг Гана, Герман мэргэжилтэн Ю.Клинсманы удирдлага дор амжилттай тоглож байгаа АНУ-ын шигшээ багууд  сугалаа таараад байсан. Мэргэжилтнүүд энэ хэсэгт гал гарсан тулаанууд явагдана гэдгийг хэлж байсан бөгөөд энэ нь батлагдаж байна. Хэсгийн эхний тоглолт болох Герман Португалийн шигшээ багуудын тоглолтыг эс тооцвол бусад тоглолтууд эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж байна. Мэргэжилтнүүд болоод хөлбөмбөг сонирхогчид энэ хэсгийг дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг тэргүүлж, энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдугаар удирдуулсан “Европын Бразилчууд” буюу Портгулаийн шигшээ багийг хоёроор гарна хэмээн таамаглаж байсан ч энэхүү таамгийг АНУ үгүй хийлээ. Хэсгийн хоёр дахь тоглолт явагдаж дууссаны дараа Герман болон АНУ-ын шигшээ багууд адил дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин Португалчууд хэсгийг нэг тэнцээ нэг хожигдол гэсэн тааруухан амжилтаар сүүл мушгиж байна.

Тэдний гэртээ харих эсэх нь АНУ болон Германы сүүлийн тоглолтоос  хамаарна. Хэрэв энэ хоёр баг тэнцвэл К.Роналду багийн нөхдийн хамтаар гэртээ харина. Мөн тэд сүүлийн тоглолтондоо Ганийн шигшээ багийг аль болох олон гоолын зөрүүгээр хожих хэрэгтэй хүндхэн даалгавартай үлдэж байна. Учир нь Ганийн шигшээ тийм  ч амархан бууж бөгөөд өгөхгүй гэдгээ Германы эсрэг хийсэн тоглолтоороо харуулсан. Тэд Германчуудыг хожижж явсан Германы 36 настай ахмад туршлагатай М.Клозегийн ачаар тэнцүүлж чадсан юм. Тиймээс гол хамгаалагч Ф.Коэнтрау бэртлийн улмаас оролцохгүй, багийн ахлагч К.Роналду бэртэлтэй тул өөрийн тоглолтоо 100 хувь гаргаж чадахгүй байгаа Португалчуудын хувьд тун хэцүү гэдэг нь ойлгомжтой.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.