Төрийн өндөр 276 албан тушаалтнаас 87 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40.031 албан тушаалтнаас 2016 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар нийт 25.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62,7 хувьтай байна. 

Харин Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. 

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна. 

Авлигатай тэмцэх газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.