“Мобиком”-ыг 2.3 тэрбумаар торгожээ
“Мобиком- компани урьдчилсан төлбөрт 94хх-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж хэрэглэгчдийн нүдийг орой дээр нь гаргаж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэхүү үйлчилгээ нь энэ оныг хүртэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулж хэрэглэгчдийг хуйлруулах шиг болж байсан.

Тэгвэл эдний уг үйлчилгээ нь бусад үүрэн телефоны оператор компаниудаа зах зээлээс шахаж гаргах нэгэн төлөвлөгөө байсан аж. Тус компанийн явуулж буй энэ төрлийн үйлчилгээг зах зээл хөгжсөн барууны өндөр хөгжилтэй орнуудад онцгой анхаардаг байна. Учир нь том, том компаниуд зах зээл дээр дангаар ноёрхохын тулд бусад жижиг компаниудыг зах зээлд орж ирэхийг нь хаагаад зогсохгүй шахаж гаргахыг оролддог учраас энэ төрлийн үйлчилгээ нь хатуу хяналт шалгалтын дор явагддаг аж. Гэтэл тус компани 20 төгрөгөөр хамгийн хямд дугаар зарна гэж иргэдийг төөрөгдөлд оруулаад зогсохгүй бусад компаниудаа зах зээлээс хөөн гаргах супер гэмээр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь төрийн байгууллагын анхааралд орж 2.3 тэрбум төгрөгөөр торгуулахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдээллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-03 05:56:40
    моб-ком ёстой шулааачид эхэлсэн цагаасаа л ард түмнийг шулсан
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-02-01 06:51:30
    G мобил ноднин 2 жилээр сүлжээндээ үнэгүй гээд сунгуулсан энэ жил үнэтэй болгоод бид тэгээгүй гээд ард түмнээ хуурчихаад гүрийгээд байна шалгана уу
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах