Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэв
Бие даагчдын зөвлөл энэ долоо хоног УИХ-аар хэлэлцэж байгаа хэд, хэдэн хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. Тэдний зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэлээ.

Учир нь “Эл хуулийн төсөлд хайгуулын лиценз олгохыг зөвшөөрсөн нь буруу. Эхлээд хэний гарт ашигт малтмалын лицензүүд төвлөрч байна вэ гэдгийг нягтлах ёстой. Нөгөө талдаа стратегийн орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээ их байх нь ард түмэнд ашигтай тусна. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын эрх ашгийг хөндөж байгаа, ийм төслийг УИХ-аар баталбал Ерөнхийлөгчийн хориг тавихыг хүлээнэ. Хэрвээ Ерөнхийлөгч нэр дурдсан дээрх хоёр төсөлд хориг тавихгүй бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах болно” гэж үзжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.