20 саяын азтан тодорлоо
НӨАТ-ын урамшуулал, сугалааны хоёр дахь удаагийн тохирол өчигдөр боллоо.  Өчигдөр 19.30 цагт МҮОНТВ-ээр шууд цацагдсан НӨАТ-ын сугалаанд 3317 азтан тодорлоо. www.ebarimt.mn сайтад 7 сая 478 мянга 028 баримт хэвлэгдсэнээс 3317 азтан тодроод байна. Өчигдрийн тохирлоор сүүлийн гурван орон таарсан 2990 азтан 20 мянга, дөрвөн орон таарсан 287 баримт 100 мянга, сүүлийн таван орон таарсан 33 азтан 500 мянга, сүүлийн зургаан орон таарсан таван баримт 4 сая төгрөгийн сүүлийн долоон орон таарсан нэг баримт эзнийгээ 20 сая төгрөгийн азтан болголоо.

48830941 баримтын дугаартай ганцхан худалдан авагч 20 сая төгрөгийг хожлоо.

Дашрамд дуулгахад, өмнөх тохирлоор 1169 баримт эзнээ азтан болгосон билээ. Одоогийн байдлаар 160 азтан хонжвороо дансандаа шилжүүлэн авсан гэж Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн. Тиймээс иргэд www.ebarimt.mn сайтад баримтаа бүртгүүлээрэй

Дараагийн сугалааны тохирол МҮОНТВ-ээр хоёрдугаар сарын 7-нд шууд цацагдах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.